Gautier-т дурлах гурван шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Gautier-т дурлах гурван шалтгаан

Gautier-т дурлах гурван шалтгаан

Өдөр тутмын амьдралыг хэрхэн онцгой түүх болгохыг Францчууд хамгийн сайн мэднэ.  Тэр дундаа гэрээ тохижуулах нь тэдний хувьд түүхийн хамгийн чухал өрнөл юм. Бид энэ удаад Франц тавилгын төлөөлөл Gautier брэндийг онцолж байна.  Францын ард түмний хайртай брэндэд бид ч бас яагаад дурлах ёстойг гурван шалтгаанаар дурдья.


GAUTIER ТАВИЛГУУД ЯГ Л ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ ШИГ

Гэрийн эзэн/эзэгтэй өөрийн бүтээлч сэтгэлгээгээр хэдэн ч янзаар тавилгын бүрэлдэхүүн хэсгүүдийг салгаж, өөр байдлаар гэртээ байрлуулж болно. Багахан зайд ч байрлуулахад ая тух, гоо зүйн үзэмж болон хэрэглээгээ алддаггүйгээрээ  Gautier брэнд онцлогтой. Жишээ нь зочны ѳрѳѳний стенкийг зѳвхѳн зочны ѳрѳѳнд ашиглах албагүй. Олон функц, хэрэглээтэй учир өөр өрөөнүүдэд салган байршуулж олон янзаар хэрэглэгдэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг.

УХААЛАГ: ГЭРТ ЧӨЛӨӨТЭЙ ОРОН ЗАЙГ БИЙ БОЛГОНО

Gautier брэндийн тавилгууд хүний тав тухтай мөн аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна олон төрлийн нэмэлт үйлдлүүдийг дизайндаа агуулдаг байна. Жишээ нь NOCTURNE  загварын тавилга нь унтлагын ор болон зочны өрөөний стенкний үүргийг давхар гүйцэтгэдэг.

Унтлагын өрөө заавал 4 хөлтэй ортой, том зай эзэлсэн шкафтай байх хэрэгтэй юу? SYMPHONIE унтлагын ор нь доороо багтаамж сайтай шүүгээ, тавиуртай учраас өрөөнд байрлах том шкафны асуудлыг шийдэж өгсөн.

Хүүхдийн ѳрѳѳний DIMIX загвар нь телевиз, стерео хөгжимтэй холбогдох чанга яригчийн системтэй.  Мөн та USB оролтоор цахилгаан хэрэгслүүдээ цэнэглэх боломжтой.

ЭКО МОД + ЭКО ЦАВУУ = ЭРҮҮЛ ШИЙДЭЛ

Байгаль эхийн модыг үйлдвэрлэлдээ ашиглалгүй, түүхий эдээ тарьж ургуулдаг маш цөөн компаний нэг бол GAUTIER юм. Тэд ѳѳрсдийн бүтээсэн царсан ойгоос жилд 85 мянган тонн мод бэлтгэн, байгальд ээлтэй тавилгуудыг үйлдвэрлэдэг.

Тавилга сонгохдоо анхаарах хамгийн чухал зүйл бол тавилгын цавуулгийн хэмжээ юм. Тавилгын цавуу нь агаарт зогсолтгүй ууршиж бөгөөд цавуу нь улаан хоолойн хавдар үүсгэх рисктэй байдаг.

Дэлхийн стандартаар тавилгын цавуулгийн хэмжээ 0,8% байдаг бол GAUTIER брэндийн тавилгын цавуулгийн хэмжээ ердөө 0,2% буюу дэлхийн стандартаас 75%-иар бага. GAUTIER тавилгадаа химийн найрлагагүй шар буурцагны цавууг хэрэглэдэг тул эрүүл мэндэд хор нөлөөгүй.

Ийнхүү GAUTIER брэнд нь тавилгын загвар, хийцээс гадна байгальд ээлтэй мөн хүний эрүүл мэндэд хоргүй, эрүүл байдлыг эн тэргүүнд авч үздэг.

Франц дизайнер, урчуудын урласан цэвэр царс модон ухаалаг, эко, эрүүл тавилгыг та Макс моол худалдааны төвийн 4-р давхарт байрлах “Евро Мебель” дэлгүүрээс худалдан аваарай. Та хүссэн тавилгаа хүссэн өнгө, хэмжээгээрээ хөнгөлөлттэй үнээр каталогийн захиалгаар авах боломжтой.

“Евро Мебель” дэлгүүрийн хаяг: “Макс Моол” худалдааны төвийн 4-р давхарт, утас: 77772929

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж