Бүсгүй 131 дотуур хувцас хулгайлав

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Бүсгүй 131 дотуур хувцас хулгайлав

Жоржиа муж улсын Кеннесо хот дахь Wal-Mart супермаркетаас 131 ширхэг дотуур хувцас хулгайлсан бүсгүйг цагдаа барьсан тухай New York Daily Times сонин бичжээ.

Хулгайлагдсан дотуур хувцас нийтдээ 750 ам.долларын үнэтэй байсан ба бүсгүйд хулгайн хэргээр эрүү үүсгэн 5000 ам.долларын барьцаа тавьсан байна.

"Хэрэв хүмүүүс намайг фейсбүүкийн хуудаснаа тодрох гэж энэ үйлдлийг хийсэн гэж байгаагаа больбол би баяртай байх болно. Дутагдалгүй хүн гэж байдаггүй” хэмээн 22 настай Жулия Жонс хэргээ тайлбарлажээ. Жонс хулгайлсан эд зүйлээ түрүүвч,  цүнх, хүнсний бүтээгдэхүүний уутанд хийн нуусан байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж