Манай дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг болох НБА-н 2018-2019 оны улирал албан ёсоор өндөрлөлөө. Улирлын хамгийн сүүлийн үйл ажиллагаа болох шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өндөрлөсөн. Энэ жил улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Милоуки Бакс багийн Грек тоглогч Яннис Антетокунмпо шалгарчээ. Тэр шагналын төлөө Оклахома Сити Тандер багийн П.Жорж, Хьюстон Рокетс багийн Ж.Харден нартай тунаж үлдээд байсан юм.
УЛИРЛЫН ШИЛГҮҮД:
- Үнэ цэнэтэй тоглогч: Я.Антетокунмпо (Милоуки Бакс багийн Грек тоглогч) анх удаагаа хүртэв.
- Шилдэг хамгаалагч: Р.Гобер (Юта Жазз багийн Франц тоглогч). Сүүлийн 2 улирал дараалан энэ шагналыг хүртэж байгаа бөгөөд П.Жорж, Я.Антетокунмпо нарын хамтаар тунаж үлдээд байсан.
- Шилдэг 6 дахь тоглогч: Л.Уилльямс (Лос-Анжелес Клипперс багийн Америк тоглогч) сүүлийн 2 улирал тус шагналын эзэн болсон бөгөөд 2015 онд мөн тус шагналыг хүртэж байсан. Шилдгийн төлөө багийн хамтрагч М.Харрелль, Индиана Пэйсерс багийн Д.Сабонис нартай өрсөлдсөн.
- Амжилт нь ахисан тоглогч: П.Сиакам (Торонто Рэпторс багийн Камерун тоглогч) лигт 3 дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд Африк тивээс тус шагналыг хүртсэн анхны тоглогч болж байна.
- Шилдэг шинэ залуу (рүүки) тоглогч: Л.Дончич (Даллас Маверикс багийн Словени тоглогч). Энэ шагналын төлөө Финикс Санс багийн Д.Аятон, Атланта Хаукс багийн Т.Янг нартай өрсөлдсөн.
- Шилдэг дасгалжуулагч: М.Буденхольцер (Милоуки Бакс багийн дасгалжуулагч). Энэ шагналыг 2015 онд хүртэж байсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа улирлын шилдэг дасгалжуулагч болов. Тэрээр Лос-Анжелес Клипперс багийн Д.Риверс болон Денвер Наггетс багийн М.Мэлоун нартай өрсөлдөж тус шагналыг хүртсэн.
Энэ жилийн НБА-н шилдгээр М.Уилльямсаас бусад бүх тоглогчийн шагналыг Америк бус тамирчид хүртэв. НБА даяарчлагдаж олон улсын тоглогчид амжилттай өрсөлдөж байгааг илтгэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ