Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч О.Болд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн Хүүхдүүд – 2020” спорт наадмын TEST EVENT өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт явагдах гэж байна.

Тус тэмцээн нь “Clean World – Clean Jiu Jitsu” уриан дор явагдах бөгөөд  Ази тивийн 38 орны 400 гаруй тамирчид оролцох юм.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар Монгол улсаа олон улсад сурталчлах мөн дүүргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх, дүүрэгт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх, дүүргийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, спортыг таниулан сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

йлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн Хүүхдүүд-2020” спорт наадмын TEST EVENT өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт явагдах гэж байна.

Тус тэмцээн нь “Clean World – Clean Jiu Jitsu” уриан дор явагдах бөгөөд  Ази тивийн 38 орны 400 гаруй тамирчид оролцох юм.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар Монгол улсаа олон улсад сурталчлах мөн дүүргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх, дүүрэгт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх, дүүргийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, спортыг таниулан сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж