BTS хамтлагийн гар утасны тоглоом цацагдана

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

BTS хамтлагийн гар утасны тоглоом цацагдана

Маш богино хугацаанд Өмнөд Солонгосоос дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж, улс орон бүрд өөрийн шүтэн бишрэгчдийнхээ тоог тэлж буй BTS хамтлаг өөрсдийн гар утасны тоглоомтой болж байгаа билээ. Энэхүү тоглоомын нэр нь “BTS World” бөгөөд уг тоглоомд та тус хамтлагийн менежер болон тоглох юм.

Өгөгдсөн даалгавруудыг хамтлагийн гишүүдийн зан чанар, онцлог, чадварт тааруулж биелүүлэн тоглогч өөрийн BTS-ийн түүхийг бүтээх боломж олгож байгаа ажээ. Өмнөд Солонгосын хамгийн том гар утасны тоглоом бүтээгч "Netmarble" компаниас мэдээлж буйгаар, энэхүү тоглоом BTS хамтлаг хэрхэн бүрэлдсэн, анхны цомгоо яаж гаргаж байсан, ямар асуудлуудтай тулгарч байсан зэрэг тэдний туулсан бүхий л зүйлийг мэдрүүлэх юм байна.

Тус интерактив тоглоом нь зургаан сарын 26-ны Лхагва гаригт цацагдах бол тус тоглоомын саундтрак цомог 28-нд гарахаар төлөвлөгдөөд буй. Мөн "BTS World" саундтрак цомогт багтсан гурван дуу сонсогчдын хүртээл болсон нь Зара Ларссонтой хамтран дуулсан “A Brand New Day”, Charli XCX-тэй хамтарсан ”Dream Glow”, Juice WRLD-тэй хамтарсан “All Night” дуунууд юм.

Тоглоомын танилцуулга хувилбарыг туршиж үзэх бол:

https://btsw.netmarble.com/en/btsworld/btsstory

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж