Эбола хижгийг Эртний Грекээс олов

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Эбола хижгийг Эртний Грекээс олов

Гиппократ афинчуудыг тахлаас аварч байгаа нь.

Зураг: Mary Evans Picture Library / Global Look

 

Эбола вирусийн анхны тархалт ХХ зуунд Африкт биш харин 2,4 мянган жилийн өмнө Эртний Афинд гарсан гэх таамаглалыг халдвар өвчний эмч, түүхч Пауэлл Казанжян (Powel Kazanjian) Clinical Infectious Diseases гэсэн өгүүлэлдээ бичжээ.

 

Ер нь бол биологчид вирусийн ДНК 20 сая жилийн өмнө амьтны элэнц хуланцын үлдэгдлээс илрүүлсэн байгаа.

 

Казанжян үзэхдээ вирус Эбола нь 1976 оноос өмнө амьтнаас хүнд шилжсэн гэв. Тэр микроорганизм манай эринээс өмнөх 430-427 онуудын хотын хүн амын дөрөвний нэгийг хөнөөсөн Афины хижгийн буруудан байж магадгүй ажээ.

 

Түүхч Фукидида, өөрөө өвчилсөн байдаг. “Ямар нэгэн харагдах шалтгаангүйгэр толгойд хүчтэй өвдөлт мэдрэгдэн, халуурч, нүд өрөвсөж, хоолой хэлнээс цус урсан ханиалгаж, найтаалгаж байлаа. Хэсэг хугацааны дараа тарчлаан цээжинд шилжин хүчтэйгээр ханиалгаж байв” хэмээн тэр бичжээ.

 

"Өвчтөн хөнгөн ноосон хувцас хүрэхийг ч тэсч чадалгүй маш ихээр халуурч байлаа…Цангасан олон хүн худаг руу үсэрч байв…Хэрэв хэн нэгэн өвчнийг давлаа гэхэд үе мөч нь өвчилсөн байдаг» гэж түүхч бичжээ.

 

Өвчин Египетээс Афинд орж ирсэн нь тодорхой байдаг. Фукидидын бичсэнээр, Этиопоос (Эртний грекүүд Сахараас өмнөх нутгийг ингэж нэрлэдэг байжээ) өвчин дамжсан байлаа. Эбола ч саяхан тэр бүсэд тархсан юм.

 

Казанжян үзэхдээ, үхлийн төвшин, газар зүйн гарал зэрэг нь Эбола өвчинтэй их адил аж. Афиний өвчний эхний хохирогчид нь эмч оточ нар байсан аж. 2014 онд Эколагийн анхны хохирогчид нь эмнэлэгийн ажилтнууд болсон бөгөөд бараг 500 орчим эмч нас барсан байна.

 

Өмнө нь Афины тахлыг гэдэсний хижиг, улаан бурхан, тарваган тахал гэх мэт олон янзаар нэрлэж иржээ. Гэсэн ч Казанжян Эбола хишиг нь Фукидидын бичсэн зураглалд их ойр гэж үзлээ. Афинийн хижиг аль эрт дээр үеийнх учраас түүний эх сурвалжийг тогтоох нь бэрхтэй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж