Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодолд тавих шаардлага

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодолд тавих шаардлага

Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодолд тавих шаардлага

Олон улсын зах зээл дээр нийлүүлж байгаа савласан бүтээгдэхүүний тоо өссөөр байгаа  нь  савласан бүтээгдэхүүний цэвэр агууламжийг тодорхойлох стандартчилагдсан аргыг дэлхий нийтээр  хэрэгжүүлэх  чухал шаардлагатай болсон. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн савласан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлох арга нь “нэрлэсэн тогтмол агууламж”-тай Дунджийн системийн (AQS) арга юм. Энэ нь савласан бүтээгдэхүүний хэмжсэн утгыг  (жин, эзэлхүүн, урт, талбай) эсвэл тоо ширхэгийг нотлох арга юм. Аливаа улс орон өөрийн  орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох, импортоор барааг оруулж ирэхэд савласан бараа бүтээгдэхүүний хяналт (AQS)-ыг   хэрэгжүүлэхэд  чухал ач холбогдол өгдөг. Энэ сэдвээр БНХГУ-ын хэмжил зүйн хүрээлэн PTB-ээс  зохион байгуулсан  ”Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодол, шошгонд тавих шаардлага” сэдэвт сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд хамрагдан, олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагаас гаргасан OIML R 87:2008 болон  OIML R 79:2015 үндэсний стандартаар батлуулсан.

MNS OIML R 87:2008 “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ” стандартад  Хяналт хийх эрх бүхий ажилтан савласан буюу үйлдвэрт савлагдаж буй бүтээгдэхүүнээс дээж авах, хяналтын багцаас дээжийн залруулгын коэффициентийг тооцоолох, хяналтын багцад зөвшөөрөгдөх хорогдолтой бүтээгдэхүүний тоог  тодорхой заасан байна. Жишээлбэл:  хяналтын байцаагч шалгалтаар үйлдвэр дээр ирэхэд тэр өдрийн савлагдсан  495 ш тараг худалдаанд гарахад бэлэн болсон байна гэж үзье. Байцаагч MNS OIML R87:2008 стандартын  дагуу хяналтын багцаас  50 ш дээж аван жингийн аргаар хэмжилт хийн, SCF(дээжийн залруулгын коэффициент)-ийг 0,379 гэж тооцоолоход 2 ш дээж зөвшөөрөгдөх хэмжээнээс дутуу савлагдсан байв. Энэ тохиолдолд хяналтын байцаагч тухайн хяналтын багц MNS OIML R 87 стандартын шаардлагад нийцэж байгааг тогтоон худалдаанд гаргахыг зөвшөөрнө. MNS OIML R 87:2008 зөвлөмжийн стандартын дагуу шингэн орчинд савласан бүтээгдэхүүний шингэн нь ашигласаны дараа үлдэх эсвэл үлдэхгүй байж болохыг шошгон дээр зааж өгч болно. Үйлдвэрлэгч нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүйгээр савлах, савлагааны тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийхийг зөвлөсөн байдаг. Бидэнтэй алхам тутамд тулгардаг зарим нэг жишээнээс дурдахад: шилэн  савлагаатай өргөст хэмхийн хувьд сав баглаан дээр цул бүтээгдэхүүний жинг бичсэн байж болно, эсвэл бохир жинг бичээд шингэн нь цул бүтээгдэхүүнд хамаарахгүйг тэмдэглэж болно. Өөр нэг жишээ дурдахад шилэн савлагаатай жимсний компот байж болно, энэ тохиолдолд шингэн нь цул бүтээгдэхүүнтэй цуг ашиглахаар савласан байж болно.

Мөн MNS OIML R 87:2008 стандартад хяналтын байцаагч бүтээгдэхүүний бодит тоо хэмжээг хэрхэн тодорхойлох аргачилалыг зааж өгсөн байдаг. Дээр дурдсан шилэн савлагаатай өргөст хэмхийн цэвэр жинг тооцоолохдоо зориулалтын шүүлтүүр ашиглан цул бүтээгдэхүүнийг жинлэх ба хяналтын багц, SCF(дээж авалтын коэффициент) –ийг тооцоолон тухайн хяналтын багц стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтооно. Энэ стандартад буруу савлалтыг хориглох тухай, бүтээгдэхүүнийг хэсэгчилэн буюу бүхэлд нь дутуу дүүргэсэн, эсвэл таг, ёроол, ханыг буруу хийж хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр савлахгүй байхаар заасан байна. Сул дүүргэлт нь үүрэгтэй байж болохыг заасан бөгөөд хэрэв сул дүүргэлт тухайн  бүтээгдэхүүний савлагаанд  чухал үүрэгтэй бол ямар нөхцөл шаардлагатайг зааж өгсөн байна.

MNS OIML R 79:2017 “Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага” стандартыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд бүтээгдэхүүний таних тэмдэг, сав баглаа боодлын материал, савласан бүтээгдэхүүний хариуцагчийн мэдээлэл, хэвийн тоо хэмжээг илэрхийлэх, тэмдэглэх, мэдээллийг харуулах, төөрөгдүүлэх хэлбэр, дүүргэлтийн түвшинг зааж өгсөн бөгөөд тоо, үсгийн хэмжээг бүтээгдэхүүний талбайгаас хэрхэн тооцоолох талаар зөвлөсөн байна. Бүх төрлийн савлагаатай бүтээгдэхүүний нийт талбайн доод тал нь 40%-д мэдээллийн үндсэн хэсэг багтах ба  талбайн хэмжээнээс хамаарч тоо ба үсгийн өндрийг тооцоолохыг үзүүлсэн байна. MNS OIML R 79:2017, MNS OIML R 87:2008  Сав баглаа боодол, түүний шошгонд тавих шаардлагын стандарт нь зайлшгүй дагаж мөрдөх стандартуудын нэг бөгөөд дээрх стандартуудыг хэрэгжүүлж хэвшүүлсэнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх, үйлдвэрлэгчдийн эрх тэгш байдал хангагдах, худалдаан дах техникийн саад тотгор арилах боломжтой бөгөөд худалдан авагчийн эрх хамгаалагдаж итгэл үнэмшил дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Улсаас савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодол, хүнсний аюулгүй байдалд чиглэсэн арга хэмжээ авч  Засгийн Газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “Бүх төрлийн 0,035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглох” тухай шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж