“Хайрын хурим” наадмын загварыг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

“Хайрын хурим” наадмын загварыг тодорхойлно

Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээлээр зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын загвар үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг, өмнөх хэвшмэл хэв маягийг эвдэж, хүннү захтай дээлээс татгалзах нь.

“Хайрын хурим” салон бүтэн жилийн өмнөөс баяр наадамд зориулсан шинэ коллекцийнхоо санааг гаргаж, хувцасаа урлах ид ажилдаа оржээ. Дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар энэ удаагийн коллекцио гаргахдаа хоёр жилийн хугацааг санаа олох, материалаа үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулжээ.

Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр торгон хэвлэлттэй материал тусгайлан захиалж үйлдвэрлэн, шинэ коллекцоо урлажээ. Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны улиралд тохирсон байх аж.

Зураач Д.Наранцэцэгийн хувьд эртний Монгол хатад Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн авъяаслаг зураач. Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг “Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекци эртний хатадын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь.

“Хайрын хурим” салон шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 25-28-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна. Энэ жилийн наадмын шинэ загварыг сонирхож байгаа хэн бүхэнд энэхүү үзэсгэлэн нээлттэй.

“Хайрын хурим” салоноос гаргаж буй шинэ загварын талаарх мэдээллийг “Хайрын хурим” https://www.facebook.com/hairiinhurim пэйж хуудаст зочлон аваарай.

С.ОТГОН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж