Б.Баттөмөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов | News.MN

Б.Баттөмөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов

Б.Баттөмөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов

Б.Баттөмөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9, 17 дугаар багийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов.

Тэрбээр “1992 онд Монгол Улс парламентын засаглалыг сонгосон. Үндсэн хуулийн энэ суурь үзэл баримтлалыг бид цаашдаа ч төгөлдөржүүлж, баталгаажуулах ёстой.  Гэвч нийгмийн хөгжлийн шаардлага, цаг хугацааны эрхээр Үндсэн хууль тогтоогчдын урьдчилан тооцоолж чадаагүй зарим сорилттой тулгарч байна.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулан ажилласан” гэв. Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг хамарч байгаа юм. Ийнхүү тэрбээр төслийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцуулсан.

Үндсэн хуулийн заалтыг төслийн заалттай харьцуулан дэлгэрэнгүй танилцуулсан мэдээллийг авсныхаа дараа иргэд санал бодлоо илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг дагалдан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Мөнхбаяр болон бусад мэргэжилтнүүд ажиллсан байна.

Эх сурвалж: www.parliament.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2019-06-25 2.132.83.164

Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв. Их хуралд архичин. хүчингийн хэрэгт холбогдсон, ЖДҮ- ийн зээл авсан, МАНАН – мафигийн талынхан, мэдлэг муутай , эрх мэдлээ ашиглаж концесийн гэрээ хийгчид сууж байгаа тул, ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлтмйг тэд өөрсдөө зориулж хийнэ гэсэн үг. Тэд өөрийгөө л хамгаална. Тиймээс ҮНДСЭН ХУУЛИНД хийх. өөрчлөлтийг дараагийн шинээр 2020 онд сонгогдох их хуралд оруулах нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж