198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ | News.MN

198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс  өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-25 202.21.101.254

Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Бөртэ оёдлын үйлдвэрийн яг урд талд Мэргэжлийн өвчин судлалын төв эмнэлгийн баруун талд явган хүний зам хааж барьсан жижиг ТҮЦ дэлгүүрийг буулгаад өгөөрэй. Хажууд нь сургууль байдаг болохоор өглөө өдөр хүүхдүүд их явдаг юм.

Avatar

Зочин 2019-06-25 202.126.88.57

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн 2р хэлтсийн урдуур тавигдаж дэнжийн1000тай холбогдох засмал зам нэг л айлын хоосон хашаа буулгаагүйгээс болж 2 жил саатлаа.Нийтийн эрх ашгийн үүднээс энэ хашааг албадан буулгах эрх мэдэлтэн байна уу.

Avatar

Hilenz 2019-06-25 66.181.164.56

Ene olon duraara tatsan hashaag hurdan buulgaajee

Avatar

Зочин 2019-06-25 124.158.107.35

иргэд аж ахуйн эзэмшлийн газрын зураг кадастрт шалгалт хийх хэрэгтэй хамрах хүрээг тод болгож улаанбаатараар дүүрсэн хана хэрэмнүүдийг буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-25 64.119.20.193

зуч зочид буудлын ард суурь ухаад хориод жил болж байна,ямар мудак нь хамгаалаад байдаг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж