Монголын анхны вэлнесс төв үүд хаалгаа албан ёсоор нээж байна. Соёл хэмээх нэрнээсээ эхлэн орчин үеийн өнгө аясыг агуулсан тус цогцолбор Хан-Уул дүүрэгт буюу хуучнаар цагаан хаалганы ардхан байрлах аж.
Монголын анхны велнесс төв "Соёл" Монголын анхны дижитал гранд опенингийг өнөөдөр эхлүүлж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхлээр 1.200.000 гаруй хэрэглэгчтэй цахим орчинд Соёлыг танилцуулах үйл ажиллагааг олон нийтийн сүлжээний төрөл бүрийн сувгаар дамжуулах юм. Уламжлалт тууз хайчилж, гаднаа хамтлаг дуулуулхаас өөр юм. Харин энэ өдөр соёлын үйлчилгээнд сюрприз барих бяцхан хөтөлбөрүүд явагдана. Мөн 38 азтан тодруулах онлайн лотто тоглоомыг удахгүй хэдхэн цагийн дараа цахим орчинд нээх болно.
Дэлхийн өндөр хөгжилтэй альваа улс орнүүдад байдаг вэллнесс төвийн жишгээр олон жилийн судалгаан дээр үндэслэн Монгол хүний бие организмд зориулан бүтээсэн энэхүү төвд олон төрлийн хуурай болон уурын саунууд, амралтын өрөөнүүд, эмчилгээний жакузи, эмчилгээний өндөр даралттай шүршүүр, Монгол болон Тайланд массаж, зочид буудал зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоон Монголчууддаа илүү сайхнаар амрах боломжийг нээсэн байна.
Соёл төвд олон төрлийн онцлог сайхан зүйлс байх агаад жишээ дурдвал 250 Сая жилийн тэртээгээс тэнгисийн ус ширгэж Гималайн ууланд бүрэлдэн бий болсон дэлхийн хамгийн тунгалаг давс болох эмчилгээний давсаар хуурай сауны эмчилгээний өрөө Соёл төвийн 2-р давхарт байрлаж байна.
Уг давсан өрөөнд хүний биед агуулагдах бүх эрдэс бодис байдаг ба түүнийгээ нөхөж авах боломжтой бөгөөд олон төрлийн өвчин эмгэгийг эдгээх, сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн Тайланд улсаас урилгаар ирж ажиллаж буй мэргэжлийн Тайланд массажистуудын ур чадварыг ярих юун.
Тус төвийн өвөрмөц хийцтэй барилгын архитектур, дотор зохион байгуулалт, гоёмсог шийдлийг Монгол инженер, Монгол ур ухаанаар барьж байгуулсан нь үнэхээр бахдууштай.
Өнөөдөр буюу 6 сарын 19 ны өдөр Монголын анхны вэлнесс төв "Соёл" маань дижитал их нээлтийн үйл ажиллагаагаа орон даяар эхлүүлж байна. Эрхэм та Илүү сайхнаар амрая гэвэл соёл төвийг зориорой.
Утас: 77009966
Хаяг: 120 Алтай хотхоны уулзварын урд. Хуучнаар цагаан хаалганы зүүн хойно
Facebook хаяг: https://www.facebook.com/soyolwellnesscenter
SOYOL WELLNESS CENTER – Монголын анхны Вэлнэсс төв
Илүү сайхнаар амар