Ц.Нямдоржийг юу ч зогсоохгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг юу ч зогсоохгүй

Ц.Нямдоржийг юу ч зогсоохгүй

Ардчилсан намын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан, өнгөрсөн өдрүүдэд яамных нь үүдэнд болон Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан ч үр дүнд хүрэхгүй нь бололтой.  Сайд Ц.Нямдорж “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа “Намайг юу ч зогсоохгүй. О.Дашбалбарын шүлэг байдаг байх аа. Доромжлох тусам чинь би долоон бурхан шиг гэрэлтэнэ гэж… Би чинь иймэрхүү юмнаас айх үе нь өнгөрөөд удаж байгаа хүн.

Тэр Энхсайхан 2020 оны сонгуульд болж өгвөл тодроод гишүүн болчих санаа байгаа байх. Гэхдээ зайлуул гэр бүлийнх нь амьдралыг би ойлгохгүй байна. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг, хулгайтай тэмцэх хэсгийн дарга л даа. Нөхөр нь дэг журам сахиулах гээд, эхнэр нь дэг журам алдагдуулаад явж байгаа нь надад сонин санагдаад байгаа юм” гэж ярьжээ.

Хэдэн сарын өмнө МАН-ын гурван гишүүн Ж.Батзандан, Л.Болд нартай хавсаадаж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, хуулийн бус аргаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардлага тавихад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дэмнэн “М.Энхболд оо, чи огцор” гэж мэдэгдэж байсан удаатай. Харин өөрт нь энэ асуудал ирэхэд “Айдаг үе өнгөрсөн” гэсэн агуулгатай тайлбар хийсэн нь ёстой нөгөө аархал гэдгийг л харуулаад байх шиг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж