Дуу хөгжим хүүхдүүдийн сурах үйл явцад саад учруулдаг гэж үздэг эцэг эхчүүд олон байдаг. Энэ бодолдоо хөтлөгдөн хүүхдийнхээ хөгжмийн боловсролыг хойш тавих асуудал түгээмэл. Тэгвэл хөгжмийн боловсролтой сурагчид математик болон хэлний хичээлийн шалгалт болон сорилуудад үеийнхнээсээ мэдэгдэхүйц илүү байдаг тухай эрдэмтэд нотолжээ. Энэ тухай судалгаа “Journal of Educational Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Зарим эрдэмтэд хөгжимд авьяастай хүүхдүүд математикийн хичээлдээ ч мөн сайн байгааг анзааран өөрсдийн анзаарсан зүйлээ бусадтайгаа хуваалцжээ. Гэсэн ч энэ асуудал эрдэмтдийн дунд ихээхэн маргаан үүсгэж, хүүхдийн сурлагад юу илүү нөлөөлдөг, урлаг болон математикийн хичээл ямар холбоо хамааралтай болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах үндэс тавигдсан байна.
Ингээд Британийн Колумбын их сургуулийн судлаач Питер Гузуасисаар удирдуулсан хэсэг эрдэмтэд өөрсдийн анзаарсан зүйлийг нотлохын тулд Канадын дунд сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгөөд удаагүй байгаа ахлах ангийн 100 мянга гаруй сурагчийг ажиглажээ. Мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн судлаачид хүүхдүүдийг хөгжим сонирхдог болон сонирхдоггүй гэсэн хоёр хэсэгт хувааж хөгжимд дуртай, хөгжмийн мэдрэмжтэй сурагчдыг харьцуулж, юу сурч ямар амжилтад хүрснийг нь судалсан байна. Энэхүү ажиглалтаас сонирхолтой бөгөөд санаанд оромгүй дүгнэлт гарч, дуу хөгжим нь сурагчдын математик, физик, биологи, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хичээлийн амжилтад нөлөөлдөг болох нь батлагджээ.
Эх сурвалж:medicalxpress