Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны өдрүүдэд Японд албаны ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалынхаа хүрээнд Осака, Киото, Токио хот болон Айти мужид зочлох ажээ. Энэ талаар даваа гаригт Японы Гадаад хэргийн сайд мэдээлсэн байна.
Туркийн удирдагч Осакад болох “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа тус улсад хийх айлчлалаа эхлүүлэх аж. Мөн тэрбээр Японы Эзэн хаан Нарухито болон Ерөнхий сайд Абэ Шинзо нартай уулзахаар төлөвлөсөн байна.
Өмнө нь Эрдоган Осакад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Сирийн Идлибийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ хэмээн найдаж буй талаараа мэдэгджээ.
“Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт Японы Осака хотын “Intex” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зургадугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд болох юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ