Копа Америка тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Копа Америка тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

Копа Америка тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн Копа Америка тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Өнөөдөр С хэсгийн сүүлийн тойргийн Уругвай-Чили, Япон-Эквадорын шигшээ багуудын тоглолт болж өндөрлөсөн. С хэсгээс Уругвай, Чилийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарлаа.

Уругвай болон Чилийн шигшээ багуудын тоглолт 1-0 харьцаатай өндөрлөсөн. Уругвайн шигшээ багаас хожлын гоолыг 82 дахь минутанд Э.Кавани оруулсан. Ингэснээр Уругвайн шигшээ баг 2 хожил, 1 тэнцээтэйгээр 7 оноотой хэсгээ тэргүүлэв. Харин ялагдал хүлээсэн ч Чили хэсгээс 2-р гарч байна. Японы шигшээ баг Эквадорын шигшээ багтай 1-1 харьцаатай тэнцсэн. Хэрвээ энэ тоглолтонд ялалт байгуулсан бол хасагдах шатанд шалгарах боломжтой байсан.

Тэмцээний 3 хэсэг тус бүрийн эхний 2 баг шууд хасагдах шатанд шалгарч байгаа бол 3-р шалгарсан багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй 2 баг нь хасагдах шатны эрхээ авсан. Хэсгийн 3-р шалгарсан Перу болон Парагвайн шигшээ багууд хасагдах шатанд өрсөлдөх бол Япон улс тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж