Туул голд дахин нэг хүн усанд живжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Туул голд дахин нэг хүн усанд живжээ

Туул голд дахин нэг хүн усанд живжээ

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд хүн живсэн тухай дуудлага өчигдөр /2019.06.24/ өдрийн 19:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван аврагч нэг автомашинтай 10 км замыг туулан 19:27 цагт очиж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Д /22 настай, эрэгтэй/-ийн цогцсыг уснаас гаргаж тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Иймд гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж