Дональд Трамп Иранд шинэ хориг тавилаа | News.MN

Дональд Трамп Иранд шинэ хориг тавилаа

Дональд Трамп Иранд шинэ хориг тавилаа

Дональд Трамп Иранд шинэ хориг тавилаа

Иран улс өөрийнх нь агаарын хилийг зөрчсөн хэмээн АНУ-ын армийн дроныг буудан унагаснаас хойш хоёр улсын харилцаа сүүлийн үед маш хурцадмал байдалд хүрээд байгаа билээ. АНУ-ын зүгээс Иранд хариу агаарын цохилт өгөх дээрээ тулаад больсон. Тэгвэл Ираны уг үйлдлийн хариу болгож АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын өндөр дээд албан тушаалтнуудад шинэ хориг тавьж байгаагаа зарлажээ.

АНУ-ын хоригийн бай болж буй хамгийн өндөр албан тушаалтан нь Ираны дээд удирдагч Аятолла Аль Хамени болж байгаа ба Дональд Трамп түүнийг “Ираны дайсагнасан бодлогын гол хэрэгжүүлэгч” хэмээн тодорхойлсон байна.

АНУ Ираныг армийн дроныг нь буудан унагасан, Персийн буланд зорчиж байсан хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг рүү нь халдсан хэмээн буруутгаж байгаа бол Ираны зүгээс дроныг агаарын хил зөрчсөн хэмээн унагаснаа хүлээн зөвшөөрсөн ч газрын тос тээвэрлэгч рүү халдсан гэдэг мэдээллийг эрс няцааж байгаа юм.

Ираны эдийн засгийн ихэнх салбар АНУ-ын хоригт багтсан бөгөөд уг хоригууд Иран улс дэглэмээсээ татгалзаж, цөмийн хөтөлбөрөө зогсоож, террористуудыг дэмжихээ болих хүртэл үргэлжилнэ хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-25 202.21.109.112

ИРАН ТЭСЭХ ХЭРЭГТЭЙЭНЭ ХЯТАДУУДАС АНУ ИРАНЫ ХАРИЛЦАА ДЭЭД ЦЭГТ ХҮРЖ БАЙНА,

Avatar

Зочин 2019-06-25 202.21.109.112

ЭНЭ ХЯТАДУУДАСБОЛЖ————————————— АНУ ИРАНЫ ХАРИЛЦАА ДЭЭД ЦЭГТ ХҮРЖ БАЙНА,

Avatar

Иргэн 2019-06-25 59.153.115.199

Энэ шударга бус.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж