Трамп Солонгосын цэрэггүй бүсэд зочилно

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Трамп Солонгосын цэрэггүй бүсэд зочилно

Трамп Солонгосын цэрэггүй бүсэд зочилно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Өмнөд Солонгост айлчилж, БНСУ болон БНАСАУ-ын хилийн цэрэггүй бүсэд зочлохоор төлөвлөсөн талаар Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Хөх ордны төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ, Трампыг Солонгосын хойгт айлчлах үеэр бямба, ням гариг таарч буй тул БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нартай гурвалсан уулзалт хийх төлөвлөгөө байхгүй гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ко Мин Жунг даваа гаригт “Трамп ирэх бямба гаригт Мүнтэй уулзана” хэмээн мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгч цэрэггүй бүсэд зочлох Трампын төлөвлөгөөний талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй аж.

ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Хойд Солонгосын нөхцөл байдал, цөмийн зэвсэглэлээс ангижруулах асуудлаар болон Вашингтон, Сөүлийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах юм байна.

Трамп зургадугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Сөүлд айлчлах болсон талаар Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээс иш татан CNN агентлаг уламжилжээ. Тэрбээр Сөүлд айлчлах үеэрээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахгүй хэмээн гадны хэвлэлүүд мэдээлж байна.

Трамп зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Японы Осака хотноо болох Их 20″-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоод, тэндээсээ Өмнөд Солонгост хоёр өдрийн айлчлал хийх аж.

Эх сурвалж: TASS, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж