Гүрж Оросын 150 мянган жуулчныг алдана | News.MN

Гүрж Оросын 150 мянган жуулчныг алдана

Гүрж Оросын 150 мянган жуулчныг алдана

Гүрж Оросын 150 мянган жуулчныг алдана

ОХУ-аас Гүрж рүү хийх агаарын нислэгийг зогсоосноор Гүрж Оросын 150 мянган жуулчныг алдах эрсдэлтэй хэмээн "Коммерсант" сонин бичжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Баасан гаригт /2019.06.21/ зарлиг гаргаж, ОХУ-аас Гүрж рүү агаарын нислэгийг долдугаар сарын 8-наас зогсоохоор болсон. Энэ шийдвэрийн дагуу Гүрж рүү онгоцны тийз захиалсан, тэнд очиж амрахаар захиалга өгсөн орос иргэдэд мөнгийг нь буцаан олгох зохицуулалт хийгдэж эхэлжээ.

Оросын Туроператоруудын асссоциацийн мэдээлснээр 5-7 мянган жуулчид аяллын компанийн шугамаар аялж байгаа бол хувиараа аялж байгаа орос иргэдийн тоо энэнээс 2-3 дахин их байгаа ажээ.

“Энэ шийдвэр гарснаар ОХУ-аас Гүрж рүү зорчихоор төлөвлөж байсан 150 мянга орчим орос жуулчдыг Гүрж алдана. Шууд нислэг зогсохоос өмнө Гүржээс 25 мянга орчим орос жуулчин эргэн ирнэ гэж тооцож байна” хэмээн “Коммерсант" бичжээ. Цуцлагдсан онгоцны тийзний буцаан олголтод ойролцоогоор 23- тэрбум рубль зарцуулна гэсэн тооцоо бас байгаа ажээ.

Оросын аюиа компаниуд одоогоор энэ шийдвэрийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Өнгөрсөн 2018 оны долдугаар сард ОХУ-аас Гүрж рүү 3,6 сая зорчигч ниссэн дүн байгаа юм.

Энэ шийдвэрээс хамгийн их хохирол амсах нь агаарын тээвэр биш, аялал жуулчлалын салбар гэж үзэж байна. Аялал жуулчлалын “Дельфин” компанийн ерөнхий захирал Сергей Ромашкины хэлснээр амралтын захиалга өгсөн хүмүүсийн нөхөн олговорт 103-122 тэрбум рубль төлөхөөр байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-25 66.181.161.93

Гүрж л хохироно тун удахгүй гол орлогоо алдсан улс

Avatar

ХЭХЭ 2019-06-25 66.181.188.124

ГҮРЖ УЛС МАНДАТУГАЙ

Avatar

Зочин 2019-06-25 122.201.22.181

юм л бол хааж бооно гэх манайх ч бас оросын эдийн засгийн хоригт ороод 30 жил болж байна

Avatar

Mongols 2019-06-25 66.181.177.133

Гүржийн ард түмэнтэй эв нэгдэлтэй байцгаая.Гүржээс дарс импортлоё.Гүржид аялцгаая

Avatar

Зочин 2019-06-25 202.131.245.243

Чамд мөнгө байгаа юм уу, гуйлгачаан?

Avatar

Зочин 2019-06-25 150.129.141.38

2018 онд гуржид 1,5 сая орос жуулчин ирсэн.

Avatar

мии 2019-06-25 202.21.108.105

гүржүүд хэдэн Оросоор тусгаар тогтнолоо солихгүй ээ хө

Avatar

> 2019-06-25 49.0.213.213

Сайн л биз, танхай архичидаар юугаа хийхэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж