Эрхүү мужийн Ершов сууринд нэг л сурагч төгсчээ | News.MN

Эрхүү мужийн Ершов сууринд нэг л сурагч төгсчээ

Эрхүү мужийн Ершов сууринд нэг л сурагч төгсчээ

ОХУ-ын Эрхүү мужийн Усть-Илимийн дүүргийн Ершов суурингийн дунд сургуулийг энэ хавар ганц л сурагч төгсчээ. Ганц төгсөгч нь Татьяна Апаликова бөгөөд ганцаараа ч гэсэн төгсөлтийн баяраа ном журмын дагуу хийсэн байна. Өөрөө сүүлчийн хонхоо дуугаргаж, ганцаараа урлагийн номер бэлдэж, ангиа чимж, бөмбөлгөө хөөргөжээ.

Татьяна Апаликова Ершовод төржээ. Тэдний сууринд өмнө нь мод бэлтгэлийн аж ахуйн ажиллаж байсан ч 2005 онд хаагдсанаас хойш суурингийн оршин суугчид амьжиргааны мөнгө олохоор уван цуван явсаар одоо сууринд 800 хүн л үлджээ.

“Манай Ершовод амьдрал хэвийн л үргэлжилж байна. Би эндээс явахыг хэзээ ч хүсч байгаагүй. Бусад оршин суугчид маань ч сууриндаа хайртай. Манай тосгоныхон нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн групптэй” хэмээн Татьяна РИА Новости-д ярьжээ.

Харамсалтай нь Ершовод ажлын байр бараг байхгүй. Сургууль, цэцэрлэгт л оршин суугчид нь ажилладаг ажээ.

Жилээс жилд сургуульд суралцах сурагчид цөөрсөөр байгаа ажээ. Ялангуяа ахлах ангид ороод ихэнх нь том хот руу шилжээд яваад өгдөг байна.

Сургуульд багшлах багш бас улам цөөрсөөр байгаа аж. Физикийн багш нь гэхэд 120 км-ийн зайд орших Усть-Илимскэд амьдардаг бөгөөд амралтын өдрүүдээр гэр рүүгээ явдаг байна. Багш нарын дундаж нас 50-55. Гэсэн ч сургуулийг хаах тухай яриа одоохондоо байхгүй. Ершовогоос хамгийн ойр байгаа сургууль нь 44 км-ийн зайд байдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-25 195.12.59.21

Зөвхөн өөрөө л сурдаг хувийн сургуультай юм шиг харин ч гоё юм бишүү.

Avatar

Зочин 2019-06-25 119.40.99.5

Сургуулийн байр бол их сайн чанартай харагдаж байна.

Avatar

> 2019-06-25 49.0.213.213

Ёо ёо ёо, татаж уналаа, элэг элэг, сүжирхээд сүйд болоод байдаг Хятадуудаа авчирч сууришуул

Avatar

Зочин 2019-06-25 27.123.213.62

Монголоор дүүрэн хятад хүмүүс суурьшчихсан байгааг харахгүй юун ч бусдын өөг харах дуртай хүн вэ. Монголд ч гэсэн Төв аймаг Сэргэлэн сум хүүхэдгүй шахуу болсон сургууль байж л байна.

Avatar

Зочин 2019-06-25 203.169.49.107

Төв аймгийн Сэргэлэн сумын сургууль шиг л..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж