Казакстаны өмнөд нутгийн Арысь хотод зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, 25 хүн шархдан, 45 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү дэлбэрэлт даваа гаригийн өглөө /2019.06.24/ болсон бөгөөд одоогоор шалтгааныг тодруулаагүй байгаа гэнэ. Тус бүсэд онц байдал зарлаад байгаа ба гэмтэж бэртсэн хүмүүсийн дотор таван хүүхэд байжээ.
Зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлт маш хүчтэй байсан учир тус улсын газар хөдлөлтийг бүртгэх системд чичирхийлэл бүртгэгдсэн байна. Казакстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев холбогдох байгууллагуудад үүрэг өгч дэлбэрэлтийн шалтгааныг даруй тодруулж, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын аюулгүй байдлын ханган, тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байхыг даалгажээ. Энэхүү бүсэд өмнө нь 2009, 2014, 2015 онуудад аюулгүйн ажиллагааны дүрмийг дагаж мөрдөөгүй улмаас үүнтэй ижил төстэй дэлбэрэлтүүд болж байсан аж.
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ