ДУУЛИАН: Манай ажилтан хүний амь аврах гээд өөрөө хордчихсон | News.MN

ДУУЛИАН: Манай ажилтан хүний амь аврах гээд өөрөө хордчихсон

ДУУЛИАН: Манай ажилтан хүний амь аврах гээд өөрөө хордчихсон

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ын хоёр ажилтан бохирын худагт унаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.06.24/ болсон талаар бид мэдээлсэн. Албаны хүний мэдээллээр тэд бохирын худагт засвар хийхээр ороод хийнд хордон амь насаа алдсан байна. Болсон хэрэг явдлыг тодруулбал, эхний хүн худаг руу оронгуутаа хийнд хордон унасан байна. Харин хоёр дахь хүн нь түүнийг аврахаар татах явцдаа дийлдэж унаснаас хийнд хордон амиа алджээ. Талийгаачид ОСНААУГ-т арав дахь жилдээ ажилласан байсан хүмүүс гэнэ. Болсон хэрэг явдлын талаар ар гэрийнхэнд нь дуулгасан гэсэн мэдээллийг албаны хүн тодотголоо.


Цагдаагийн байгууллагаас мэдээлсэнээр "Өчигдөр 14:19 цагт 102 утсанд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээллийг шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэлээ

ОСНААУГ-ын хэвлэл мэдээлэл, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ган-Эрдэнээс дээрх асуудлаар  тодрууллаа.

-Ажил үүргээ гүйцэтгэж байсан ОСНААУГ-ын хоёр ажилтан бохирын худаг руу унаж амиа алдсан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны зургадугаар сарын 24-ны өдөр гарсан ослын улмаас ОСНААУГ-ын ариутгалын жолооч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.

Манай байгууллага аж ахуй нэгж байгууллагуудад төлбөртэй засвар үйлчилгээ үзүүлдэг. Энэ дагуу өчигдөр хувийн орон сууцнаас дуудлага ирэхэд талийгаач Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх орон  сууц руу нэг ажилтантай хамт явсан байна лээ. Тэднийг очиход хувийн орон сууцны конторын хоёр ажилтан байсан гэсэн. Тэгээд дөрвүүл нийлээд бохирын худаг дах хуримтлагдсан бохирыг татан зайлуулж байхад энэ осол гарсан.

Уг нь, манай жолооч бохирын худаг руу орох үүрэггүй. Тэгтэл хувийн орон сууцны засварчин залуу бохирын худаг руу ороод ухаан алдахыг манай жолооч түрүүлж харсан байгаа юм. Ингээд нөгөө засварчин залууг аврахаар ороод өөрөө хортой хийнд хордож амиа алдсан  харамсалтай явдал гарсан.

Бохирын худаг их, бага хэмжээгээр хүчиллэг хортой байдаг. Ослын дараа хамт ажиллаж байсан залуус онцгой байдлын газарт мэдэгдэж дуудлага өгсөн. Талийгаач нь манай байгууллагад 2014 оноос хойш жолоочоор ажиллаж байгаа.

-Амиа алдсан өөр нэг засварчны тухайд дэлгэрэнгүй мэдээлэл бий юу?

-Хувийн орон сууцны засварчин залуу гэж байсан түүнээс өөр мэдээлэл байхгүй байна.

-Талийгаачийн ар гэрийнхэнд танай байгууллагын зүгээс ямар туслалцаа үзүүлэх вэ?

-Манай байгууллагын дотоод журмын дагуу оршуулгын зардлыг даахаас гадна нэг сая төгрөг олгоно. Манай байгууллага 1600 гаруй ажилтантай. Байгууллагын ажилчид хандив цуглуулж өгдөг учраас талийгаачид хандивын мөнгө цуглуулаад явж байна. Үүн дээр нэмээд хуулийн хүрээнд ямар туслалцаа үзүүлэх талаар бид ярилцаж байна.

-Цаашлаад ослоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ. Танай байгууллагын зүгээс ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангадаг юм бол?

-Хөдөлмөр аюулгүйн байдал талаасаа өглөө бүр тухайн ажилтанд ажил үүрэгт нь тохирсон зааварчилгаа өгөөд бид явуулдаг. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас осол болсон уу гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тогтооно. Одоогоор ослын талаар албан ёсны мэдээлэл холбогдох байгууллагаас бидэнд ирүүлээгүй байна.

-Зарим хэвлэлээр танай байгууллагын дарга нар ажилдаа хайнга хандсанаас үүдэн осол болсон хэмээн тайлбарлаж байна. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Тэр бол ташаа мэдээлэл. Манай байгууллага өглөө бүр шуурхай хурлаа хийгээд ажил үүргийн дагуу ажилдаа гардаг. Осол болсон өдөр удирдах газрын дарга нар, ахлах инженерүүд бүгд байсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-25 66.181.161.31

ХАБ маш муу бна иймхэн юм мэдэхгуй гал утаа оуулаад болно

Avatar

Зочин 2019-06-25 175.207.54.45

Цуг явсан ажилтан нь хаана байсан болоод жолооч нь аврах гэж очсон юм бол? Жолооч нь тэр хий, хор нтр мэдэхгүй хүн аврах гээд л очоо байлгүй дээ. Харин мэргэжлийн хүн нь байсан бол анхааруулж өөр арга хэмжээ авах байсан байх даа.

Avatar

Зочин 2019-06-25 202.9.43.18

Гай барцад ихтэй хүмүүс төрд суух доодчуул нь хүртэл маш аюултайгаар үхэж үрэгдээдөөдлөх юм алга. Женко хүрэлсүх 2 н байх ёстой газар биш бн өшөө дахиж улс орноороо сүйрэхээс өмнө өарсдөө зайлаасай

Avatar

Zochin 2019-06-25 209.52.88.135

H2S gedeg has agaaraas hund uchir nuhnii dood hesegt hurimtlagddag uleelgez orohgui bol hun ooroo medehgui unaad uheh ayultai hodolmor hamgaalaliin heregseleer azilcidaa hangah heregtei bas medleg

Avatar

Зочин 2019-06-25 202.126.89.112

Нэг сая төгрөг гэнээ хахах болилдоо

Avatar

Зочин 2019-06-25 203.91.115.41

Битгий хуцаарай мал минь, энэ хүмүүс хортой байдгийг мэдсээр байж баг зүүлгээгүй хөдөлмөр хамгааллын хэрэгслэлээр хангаагүй төр буруутай, энэ байгууллагын дарга хариуцлага хүлээх хэрэгтэй

Avatar

иргэн 2019-06-25 103.9.89.103

хохь чинь. хийдэг ажлаа мэддэггүй малууд ингэж хордож үхэж байгаа юм. угаасаа бохирын худаг, бохир цэвэрлэх байгууламжууд хүнд аюултай хорт хийгээр дүүрэн байдгийг мэддэггүй гэвэл хохь чинь. хийдэг ажлаа мэдэж хийж бай л******д аа

Avatar

Зочин 2019-06-25 202.126.89.159

Osol boldog udur yamarch udirdlaga bhgui bsan bizdee teneh ni teneed zugaalaad bhgui bsan shuud live hiij bsan zarig .mn ruu orood uzdee hudalch nowshoo hunii ami nas ersdeed bhad arisaa hamgaalsan muu sain n****

Avatar

эээээ 2019-06-25 72.52.87.177

хорт утааны ганц маск өгөөд явуулж болдоггүй юм ууАрчаагүй амьсгаа Дарга нар

Avatar

Зочин 2019-06-25 153.156.28.66

Baasnii hiind hordoj uhej baigaa anhnii tolhioldol bish shuu icheech amidraacheee baasnii hort hiind she ayulgui ajilgaa ni durem bag tohroomd zaavar haana baina dandaa salan zadgai um hiideg ni hunii amind hurseeer l

Avatar

Amarbayasgalan 2019-06-25 23.237.16.27

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс хувь завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа).

Avatar

Харамсалтай 2019-06-25 108.170.182.183

Хөдөлмөр Хамгааллын зааварчилгаа, хорт хий шалгах төхөөрөмж идэртэй байх ёстойдоо уул нь. Манайхан эрсдлийг ойлгохгүй, мэдэхгүй учраас нэгнийгээ аврах гэж байгаад давхар гарз хохирол их учруулах юмаа. Уул нь бие биенийхээ төлөө сэтгэл нь сайхан. Гэхдээ эцэстээ хохирол нь улам их юмдаа

Avatar

Зочин 2019-06-25 103.14.38.144

hortoi nohtsold ajillaj baigaa humuusdee huchiltorogchiin ballon buhii maskaar hangaj boldguin baihdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж