Санхүүч Жорж Сорос тэргүүтэй АНУ-ын хэсэг тэрбумтнууд өөрсдөөс нь илүү их татвар авахыг уриалсан захидлыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдэд хандан даваа гаригт /2019.06.24/ бичсэн байна.
Уг захидалд “АНУ-ын хүн амын хамгийн чинээлэг бүлэгт багтдаг хүмүүсээс авдаг татварыг тодорхой хэмжээгээр нэмж өгөхийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдэд уриалж байна. Татварыг дунд болон доод орлоготой иргэдээс биш хамгийн баян чинээлэг хүмүүсээс авах ёстой” хэмээгээд татвараас олсон нэмэлт орлогыг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийг сайжруулах, хүн амын эрүүл мэнд, ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн хөгжих тэгш эрхийг хамгаалах зэрэг үйлст зарцуулахыг уриалжээ.
Энэхүү уриалгад 11 гэр бүлийн 18 тэрбумтан нэгдсэний дотор нэрт санхүүч, Ардчилсан намын ивээн тэтгэгч Жорж Сорос, “Hyatt” зочид буудлын сүлжээний эзэд, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчдын нэг Крис Хьюжес, “Уолт Диснэй”-н өв залгамжлагчид, зэрэг хөрөнгөтнүүд байгаа ба зарим нь нэрээ нууцлахыг хүссэн байна.
Эх сурвалж: NYTIMES
Холбоотой мэдээ