Италийн мафийн толгойлогч шоронгийн дээврээр оргожээ

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Италийн мафийн толгойлогч шоронгийн дээврээр оргожээ

Италийн мафийн толгойлогч шоронгийн дээврээр оргожээ

Италийн томоохон гэмт бүлэглэлийн толгойлогч Рокко Морабито өнгөрөгч Ням гаригийн орой /2019.06.23/ өөр гурван хоригдлын хамт Уругвайн шоронгийн дээврийн нүхээр оргосон байна. Энэ тухай Уругвай улсын дотоод хэргийн яам мэдээлжээ.

Италийн өмнөд эргийн Калабриа хотод төвтэй Ндрангета бүлэглэл нь Европын хамгийн том гэмт бүлэглэлүүдийн нэг гэгддэг бөгөөд тус бүлгийн толгойлогч Морабито нь 20-иод жил хуулийн байгууллагаас зугтаж яваад 2017 онд Уругвайд баривчлагдсан юм. Оргосон хоригдлууд шоронгийн ойролцоох фермийн ажилтнуудыг дээрэмдэн цааш зугтсан байна.

Рокко Морабитог улс дамнасан хар тамхины наймаа зохион байгуулсан хэргээр буруутгасан ба 30 жилийн хорих ял авсан түүнийг Итали улс руу шилжүүлэн өгөхөөр яригдаж байсан юм. Одоо тэдгээр хоригдлуудыг интерполоор эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж