Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана | News.MN

Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортын тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг 2019 оны намрын улиралд бэлтгэн, нийслэлийн иргэдийн 2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мэлхий 2019-06-25 66.181.187.116

махаа экспорлоод мэлхий импорлох уу?.монголчууд өлсч үзээгүй ард түмэн.аар өлсгөлөнгөөр ялсан ардчилал махны оронд мэлхийний махаар

Avatar

Зочин 2019-06-25 103.229.123.99

Энэ хир үр дүнтэй болох яагаад заавал экспорт хийх гэж байгаа үйлдвэрүүд нөөцийн мах бэлтгэх гэж тэгвэл ченжүүд дураараа үйлдвэр байгуулаад махны хомсдолд орход нөлөөлсөн хятадын болон бусад үйлдвэрүүд хамаагүй байдаг юм махны нөөцөө бэлтгэж чадаагүй байж экспортын бичиг баримтыг барьцаалж нөөцийн мах бэлтгүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ

Avatar

> 2019-06-25 49.0.213.213

Эхлээд нийслэлийн нөөцийн махны хэмжээгээ бүрэн хангаж чаддаг болсон хойноо хятад руу ач, тэртэй тэргүй монголын бүх малыг хядлаад ачсан ч хятадын 7 хоногийн хэрэгцээг ч хангахгүй хэвтэж

Avatar

Зочин 2019-06-25 64.119.25.252

ekspotiin zovshoorol ogohdoo beltegsen mahnii 30% dotoodiin zah zeeld beltegsen uneer niiluuleh hatuu geree hiih heregtee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж