Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлоно

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлоно

Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлоно

Монгол Улсын Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоол 05 сарын 12-ны өдөр гарснаас хойш энэ сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 5 аж ахуйн нэгж 241648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлохоор  гэрчилгээ аваад байна.

Түүнчлэн БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортод гаргах махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нөөцийн махны үнээр худалдан борлуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг биелэлтийг хангасан дөрвөн аж ахуйн нэгж ямааны боловсруулсан мах 50 тонн, үхрийн боловсруулсан мах 120 тонн, адууны түүхий мах 150 тонн тус тус экспортлохоор гэрчилгээ авчээ.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж