Монголын чөлөөт бөхийн холбооноос насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорын зааланд зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин /эрэгтэй 159, эмэгтэй 82/ тамирчин 20 жинд өрсөлдөж, жин тус бүрт түрүүлсэн тамирчин ирэх есдүгээр сард Казахстаны Нурсултан хотод болох ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа.
Олимп, ДАШТ-ий медальтнуудаас гадна хүч түрэн гарч ирж буй залуу бөхчүүдээр эгнээгээ тэлсэн тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн.
Эмэгтэйчүүдээс Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медальтай ирсэн О.Насанбурмаа ялсан бол ээж болоод дэвжээндээ эргэн ирсэн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа болон О.Намуунцэцэг нар жиндээ түрүүлж, Нурсултаныг зорих эрхтэй боллоо. Мөн хүнд бэртлээ эдгээж эргэн дэвжээндээ гарсан Б.Оюунсүрэн нарын ахмад тамирчид УАШТ-д гялалзаж, залуучуудад харих болоогүй гэдгийг харуулсан тэмцээн байлаа.
Эрчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу 2010” Азийн наадмын аварга, “Рио 2016” олимпийн наадмын шагналт тавдугаар байрын эзэн Г.Мандахнаран, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга Э.Бэхбаяр нарын гавьяатууд туршлага заан жиндээ түрүүлсэн. Мөн 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, “Жакарта 2018” Азийн наадмын хүрэл медальт О.Үйтүмэн, Азийн аварга Д.Хүдэрбулга болон дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа Ө.Батзул нарын улсын аварга болж, ирэх есдүгээр сард эх орноо төлөөлөн ДАШТ-д өрсөлдөх эрхтэй боллоо.
"Нурсултан 2019" ДАШТ олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн учраас энэ жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчдад шууд өрсөлдөх эрхийг өглөө. Сүүлийн жилүүдэд УАШТ-ийг нэгдүгээр сард зохион байгуулж, ДАШТ-д өрсөлдөх тамирчдыг нэмэлт сонгон шалгаруулалтаар сонгодог байсан юм. Тэгвэл энэ жил шууд УАШТ-ээс олимпийн эрх олгох "Нурсултан ДАШТ"-д өрсөлдөх эрхийг өглөө. Шинээр бүрдсэн шигшээ багийн тамирчид 10 хоног бэлтгэлд гарч олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдах юм байна.
ДҮН:
ЭРЭГТЭЙ:
57 кг (19): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Болдын Түмэнцогт (Женко) 3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг (14): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Алдар), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
65 кг (24): 1. Төмөр-Очирын Тулга (Хүч) 2. Батбаатарын Буд (Харгант цамхаг) 3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)
70 кг (28): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)
74 кг (18): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС)
79 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн) 2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч) 3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)
86 кг (7): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 3. Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс)
92 кг (16): 1. Баатарын Нямбаяр (Приус центр) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
97 кг (8): 1. Өлзийсайханы Батзул (Аврагч) 2. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Болдбаатарын Баянсүх (Аварга), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)
125 кг (12): 1. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Даян), Буянтогтохын Ганзолбоо (Хангай хүчтэн)
ЭМЭГТЭЙ:
50 кг (15): 1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Буяндалайн Чимгээ (Хангарьд) 3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг (9): 1. Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко) 2. Ганболдын Мөнхцэцэг (Алдар) 3. Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул (хоёул Хилчин)
55 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Батхуягийн Хулан (Аврагч) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)
57 кг (6): 1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
59 кг (9): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Сандагдоржийн Наранцэцэг (Хилчин), Пүрэвийн Отгонбаяр (Женко)
62 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Хилчин) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко)
65 кг (8): 1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Энхбаярын Цэвэгмид (Алдар), Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан уул)
68 кг (4): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар) 3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
72 кг (11): 1. Банзрагчийн Оюунсүрэн (Женко) 2. Бадрахын Одончимэг (Алдар) 3. Тамирын Оюун-Эрдэнэ (Хилчин), Найгалсүрэнгийн Загардулам (Хангай хайрхан уул)
76 кг (5): 1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс) 2. Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 3. Ганбатын Ариунжаргал (Алдар)
Холбоотой мэдээ