О.Дөлгөөний аав ээж өнөөдөр АНУ явна

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөний аав ээж өнөөдөр АНУ явна

О.Дөлгөөний аав ээж өнөөдөр АНУ явна

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа билээ. Түүний эмчилгээнд зориулсан аяны арга хэмжээ болсоор байгаа бөгөөд олны танил эрхэмүүд болон иргэд  хандив өгч эхэллээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хувиасаа 1 сая төгрөг өгсөн бол "Никитон"-ынхон мөн хандивт нэгдсэн байна. Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хандивын арга хэмжээнд оролцож, Спорт-Олимпийн их гэр бүлийн гишүүдийг энэхүү аянд нэгдэхийг уриалаад байна.

Биеийн байдал нь маш хүнд байгаа түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчин эрчимтэй өрнөж эхэлсэн.

Фэйсбүүк компани олон нийтээс хандив цуглуулах уриалгыг илүү үр дүнтэй болгохын тулд тусгайлан цэс нээсэн. #Pray4Dulguun бол зөвхөн олон хүнийг хандив өгөхийг уриалсан үйлдэл юм. Ингэж уриалбал олон хүнд хүрэх учраас чагт ашиглан уриалах боломжийг олгожээ. Тиймээс дангаараа өөрийнхөө профайл дээр #Pray4Dulguun гэж бичээд ямар ч нэмэргүй гэсэн үг. Коммент хэсэгт бусад групп хуудаснуудад постлоод ч нэмэргүй. Дахин хэлэхэд энэ бол олон хүнийг уриалах, араасаа дагуулах л нэг арга.

#Pray4Dulguun гэж постолж байгаа нь олон нийтийг араасаа дагуулах, хандивын аянд нэгдсэн гэдгээ олон нийтэд илэрхийлэх гэсэн нэг алхам юм. Түүний аав ээжийн виз гарахгүй байгаа талаар өчигдөр  О.Баярцогт мэдээллэсэн юм. Тэгвэл О.Дөлгөөний аав ээжийн виз гарч, тэд  өнөөдөр АНУ-ыг зорихоор болжээ.

Хандив өгөх данс:

ХАС БАНК – 5002942199 – Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК – 5721081225 – Л.ОЧБАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж