Н.Төгсцогттой Гари Рассель тулалдах хүсэлгүйгээ хэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогттой Гари Рассель тулалдах хүсэлгүйгээ хэлжээ

Н.Төгсцогттой Гари Рассель тулалдах хүсэлгүйгээ хэлжээ

Мэргэжлийн боксын IBO /International Boxing organization/ холбооны 57,2 кг буюу хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Н.Төгсцогт ирэх наймдугаар сард Гари Рассельтай тулалдахаар тов гараад байсан билээ. Хэрвээ энэ тулааныг Гари Рассель хийхгүй бол WBO холбооноос аваргын бүсийг нь хураан авч Н.Төгсцогтод тулаангүйгээр өгөх шийдвэр гаргажээ.

Гари Рассель саяхан өгсөн ярилцлагандаа WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга Лео Санта Крустэй тулалдах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр энэ тоглолтыг зохион байгуулахгүй бол 59 кг-ын жинд дэвшихээ хэлсэн байна.

Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялалт байгуулсан Н.Төгсцогт IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа бөгөөд цаашид бусад холбооны дэлхийн аварга болох хүсэлтэй гэдгээ хэлж бэлтгэлдээ илүү их анхаарч байгаагаа хэлж байв.

IBO холбооны дэлхийн аварга, Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сард эх орондоо түр хугацаагаар ирээд буцсан билээ. Түүний дараагийн өрсөлдөгч болох Гари Расселийн шийдвэрийг харах үлдлээ. Хэрвээ Гари ирэх наймдугаар сард тулалдахгүй гэвэл WBO холбооноос аваргын бүсийг нь хураан авч Н.Төгсцогтод өгнө.

Сонирхолтой нь хоёр боксчны тулаан өнгөрөгч тавдугаар сард болох байсан ч Гари тулалдахаас татгалзсан юм. Дараагийн тоглолт ч мөн цуцлагдах магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж