Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ" | News.MN

Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ"

Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ"

Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ"

Улс төрийн намууд, улстөрчид сонгуулийн өмнөх жил их л дуулгавартай, чих зөөлөнтэй бас ард түмэндээ хайртай хүмүүс болцгоодог. Ард түмэнд ямар үг, юу таалагддагийг ч тэд сайн мэднэ. 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас нийгмийг эмчлэх үүднээс "Хайртай" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Сошиал орчинд өчигдрөөс эхлэн "Хурд" хамтлаг "Хайртай" төсөл эхэлж байгаа шторк цацагдаж, албан ёсоор төслөө эхлүүлснээ зарлан Хэнтий аймгийг зорьсон юм.

Тэдний төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын Засгийн газар оролцох аж. Мэдээж, Засгийн газраас зохион байгуулж, ивээн тэтгэж байна гэдэг утгаараа улс төрийн зарим хүчнүүд МАН-ын сонгуулийн шоу эхэлж байна хэмээн хардаж буй.  "Хайртай" аян нь соён гэгээрүүлэх, зорилготой бөгөөд улс орон даяар үргэлжлэх гэнэ. Ийнхүү Засгийн газрын нийгмийн эмчилгээ "Хурд"-тайгаар улс орон даяар эхэллээ. Талцал, хуваагдал, хэрүүл, шуугианаар дүүрсэн нийгмийг "Хурд" ая дуу, уран бүтээлээрээ үнэгүй эмчлэх гэнэ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2019-06-25 202.179.26.40

эмчилгээ авах уу тэгээд

Avatar

О.Бат 2019-06-25 202.179.26.236

Хурд хамтлагдаа амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-06-25 202.126.88.33

Зөвшд. Элбэгдрржийн сайт хуцөө.

Avatar

отгончулуун 2019-06-25 103.229.122.207

бүх намууд тараад,өрөнхийлэгч,ерөнхиы сайд огцорч залуу үедээ зайгаа тавыж өгөх цаг не болжээ.1990 он шигээ тайван хувисгал хийе…

Avatar

Зочин 2019-06-25 64.119.22.240

Хөдөө сэтгэлгээтэй хөдөөний нам Хөдөөний хамтлагыг сонгож авсан нь хотод унахаа мэдсэнээс тэр биз ээ. Хүрэлсүх бол алиа салбадай гэдгээ 200 хувь баталлаа. Хайр гэдэг үгэнд ард түмэн хууртах уу хошного долоо

Avatar

Hurd 2019-06-25 202.70.37.34

Ashgui dee huduunii bidend saihan medee baina. Olon jiliin daraa Hurdiinhaa togloltiig amidaar ni vzeh ni

Avatar

иргэн 2019-06-25 103.111.68.3

ард түмэн МАН, АН-уусаас хаширсан БОЛОВ УУ???

Avatar

МАН 2019-06-25 180.149.96.90

МАН маньд хайртай гэсэн үү. Хуцниз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж