Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ"

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ"

Нийгмийг "Хурд" ая дуугаараа үнэгүй "эмчилнэ"

Улс төрийн намууд, улстөрчид сонгуулийн өмнөх жил их л дуулгавартай, чих зөөлөнтэй бас ард түмэндээ хайртай хүмүүс болцгоодог. Ард түмэнд ямар үг, юу таалагддагийг ч тэд сайн мэднэ. 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас нийгмийг эмчлэх үүднээс "Хайртай" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Сошиал орчинд өчигдрөөс эхлэн "Хурд" хамтлаг "Хайртай" төсөл эхэлж байгаа шторк цацагдаж, албан ёсоор төслөө эхлүүлснээ зарлан Хэнтий аймгийг зорьсон юм.

Тэдний төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын Засгийн газар оролцох аж. Мэдээж, Засгийн газраас зохион байгуулж, ивээн тэтгэж байна гэдэг утгаараа улс төрийн зарим хүчнүүд МАН-ын сонгуулийн шоу эхэлж байна хэмээн хардаж буй.  "Хайртай" аян нь соён гэгээрүүлэх, зорилготой бөгөөд улс орон даяар үргэлжлэх гэнэ. Ийнхүү Засгийн газрын нийгмийн эмчилгээ "Хурд"-тайгаар улс орон даяар эхэллээ. Талцал, хуваагдал, хэрүүл, шуугианаар дүүрсэн нийгмийг "Хурд" ая дуу, уран бүтээлээрээ үнэгүй эмчлэх гэнэ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж