Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Н.Ононгийн бухимдал

Ням гариг бүрт " Боловсрол суваг" телевизээр гардаг "Яг түүн шиг" нэвтрүүлэг үзэгчдийг өмнөө уядаг шоу болсон.  Уг шоу дахин зохиогдохгүй бөгөөд энэ удаад урьд өмнөх шоуны шилдгийн шилгүүд өрсөлдөж байгаа билээ. Шилдгийн шилдгүүд өрсөлдөж байгаа учраас ч тэр шоу нэлээд өрсөлдөөнтэй, тэр хэрээр ч олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тэдгээр үзэгчдийн нэг нь "Х ТҮЦ"-ийн Н.Онон. Өмнө нь шоуны шүүгчээр ажиллаж байсан түүний оронд "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан сонгогдсон юм. Жүжигчин Н.Ононгийн бухимдах болсон шалтгаан нь хамтлагийн гишүүн Т.Бархүүгийн оноог шүүгчид дарж байна гэх гомдол. Үнэндээ, дугаар болгонд шүүгчдээс хамгийн өндөр оноог нь Т.Бархүү авдаг бөгөөд, шүүгчдээс гадна, оролцогчдын "эрдэнэ мэт" гурван оноо шоунд оролцогчдын хэнийг нь түрүүлэх вэ гэдгийг шийддэг. Харин Н.Онон үүнээс өөр бодолтой байгаагаа нүүр номоороо дамжуулан илэрхийлж, "Бүгд заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу ер нь!!! Шүүлт болгон дээр худлаа магтацгаагаад л. Хүн болгонд тал засаж, хүн болгоныг нэг нэг түрүүлүүлэх гэж хор найруулаад, тэр нь шоуг нь үзэгчгүй болгож. Чадалтай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй арчаагүй монгол зан. Шударга хэлэхэд гол хор найруулагч, хүн болгоны сайн ах байхыг хүсэгч нь манай Г.Ганхүү л юм даа" хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Үнэндээ, уг шоу хэн сайн дуулж, жүжиглэж байгааг нь биш хэн яг адилхан байгааг нь шалгаруулдаг. Үүнийг өмнө нь шоуны шүүгч байсны хувьд жүжигчин Н.Онон сайн мэдэж баймаар. Тэгээд ч энэ бол уралдаан тэмцээн биш, шоу шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж