Швейцарын Лозаннад Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ны 134-р чуулган болж 2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах хотыг зарлалаа. 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Японы Саппоро, Швйецарын Сион, Австрийн Грац, Турк улсын Эрзурум, Канадын Калгари, Шведийн Стокгольм, Италийн Милан зэрэг хотууд өрсөлдсөн. Эдгээрээс эцсийн шатанд Шведийн Стокгольм болон Италийн Милан хотууд тунаж үлдээд байсан бөгөөд эцсийн санал асуулгаар Италийн Милан 47 саналаар ялалт байгуулж 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг аваад байна.
Итали улс 2026 оны өвлийн олимпийн наадмыг Милан хот Кортина д’Ампеццогийн хамтаар зохион байгуулна. Милан хотноо мөсний спортууд явагдах бол цанын спортын төрлүүд нь Кортина д’Ампеццод болно. Олимпийн наадам 2 сарын 6-22-ны өдрүүдэд болохоор төлөвлөсөн байна.
Итали улс өмнө нь 1956 он, 2006 онд тус тус өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан. Кортиа д’Ампеццо 1956 онд өвлийн олимпийн хүлээн авч байсан бол дахин 70 жилийн дараа хүлээн авч байна. Австрийн Иннсбурк, Швейцарын Сент-Мориц, АНУ-ын Лэйк Плэйсид хотууд 2 удаа өвлийн олимпийн наадмыг хүлээн авч байсан.
Б.БЯМБАБАЯР