"Буян-Ухаа II" хорооллыг ингэж түрээслүүлнэ | News.MN

"Буян-Ухаа II" хорооллыг ингэж түрээслүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

"Буян-Ухаа II" хорооллыг ингэж түрээслүүлнэ

"Буян-Ухаа II" хорооллыг ингэж түрээслүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг нь хотын захиргаанд өгсөн. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2019.06.25/ хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан  байна.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • Залуу гэр бүл,
  • Төрийн албан хаагч,
  • Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • Өрх толгойлсон эцэг, эх,
  • Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох гэнэ.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ouyndelger 2019-06-25 202.126.88.165

Baigalin gamshig, genetin gal usni ulmaas oron gergui bolson irgedig demjih ni zuitei

Avatar

Зочин 2019-06-25 122.201.20.194

yamarch todorhoi medeelelgui ymaa tureesee tuluud deer n urdchilgaa burduulne gewel tulj diileh hun baihuu diileh hun n iim bairand orohuu?

Avatar

Ashgui neg avilgachin Hicheenguigees salj dee 2019-06-25 103.26.193.4

Hicheengui gej neg avilgachin zaluugaas salj dee. 4 jil yu ch hiisengui dee hoorhii. Iimerhuu yumnuudaar baiguullaga udirduulj togloh yum daa MANgaruud.

Avatar

Зочин 2019-06-25 178.255.154.106

5 жилийн дотор төлж дуусгах өрх олон бишээ. Амеркийн нөгөө жижигхэн амины орон сууцнууд хороолол тэр чигээрээ лизинг. 40 50 жилийн хугацаатай юм билээ. Эцэг эх нь нас бараад хүүхэд нь өр залгаж авдаг. Нэг талаас харгис ч юм шиг.

Avatar

Good 2019-06-25 103.68.107.22

NOSK sain bn shuu. Asuudliig gyals shiideed yavj bna. Ene huvilj taraah ni zov shuu

Avatar

Авилгачин Хичээнгүйг АТГ хэзээ шалгах вэ ? 2019-06-25 199.249.230.89

НОСК эрч хүчтэй сайн ажиллаж байна шүү. Сүхбаатар захирал аргагүй л толгой сийрэг байнаа. Авилгачин Хичээнгүй 4 жил юу ч хийгээгүй ТОСК гэж байгууллага байдаг ч юмуу бүү мэд. Хэдэн Түрээсийн байраа 7-10 сая төгрөг авилгал аваал хүн оруулдаг байсан. Одоо ч хэвээрээ. Зарим ядарсан айлуудыг хөөж гаргаж байрыг нь суллаад 7-10 сая төгрөгийн авилгал авсан хүнээ оруулдаг гэсэн авилгачин Хичээнгүй. ТОСК гэж нэг дампуурсан байгууллага байнаа. 2012-2016 онд ямар эрч хүчтэй байгууллага байлаа даа

Avatar

Иргэн 2019-06-25 122.201.20.194

Түрээс төлөөд давхар урьдчилгааны мөнгө өгнө гэхээр аймшигтай их мөнгө төлөх болохнээ Ард иргэдээ шулж ханахгүй хүмүүс юмдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж