“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм.
Харин өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ. Ийнхүү Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нэг сар орчим ШШГЕГ-ийн харьяа 461-р цагдан хорих ангид хоригдоод суллагдаж байгаа нь энэ юм. Түүнд суллагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Холбоотой мэдээ