Цаг агаар: Бүх нутгаар бороошино

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Бүх нутгаар бороошино

Цаг агаар: Бүх нутгаар бороошино

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг  хүргэе.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Зургадугаар сарын 25, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Зургадугаар сарын 25, 29, 30-нд зарим газраар, 26, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Зургадугаар сарын 25, 30-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Зургадугаар сарын 27, 28-нд нутгийн хойд хэсгээр,  29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж