Рашаан сувиллуудад амармаар байна уу!  | News.MN

Рашаан сувиллуудад амармаар байна уу! 

Рашаан сувиллуудад амармаар байна уу! 

Баяр наадам ойртож, иргэд ч ээлжийн амралтаа авч, амралт сувилал, хөдөө орон нутгийг зорьж буй. Тиймээс иргэдийн цаг завыг хэмнэж рашаан, сувиллуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


АВАРГА ТОСОН СУВИЛАЛ

Аварга тосон рашаан сувилал-н зураг.

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, кальцийн найрлагатай соодлог нуур юм.

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Эмчлэх өвчний заалт: -Арьсны эмгэгүүд -Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд -Сахарын диабет -Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг -Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд -Үе мөчний хэрх өвчин -Хамар хоолойн эмгэг -Гэмтэл бэртлийн дараах үе хэмээн ангилдаг. Байршил Чингис хот(Өндөр хаан) орох төв замаар Жаргалант сумаар урагшаа 40км явна. Нэг өдрийн 80 мянган төгрөгийн үнэтэй.

Холбоо барих: 70003034 9582-991896363032

ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ

Хужирт Рашаан Сувилал-н зураг.

Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилтт ай замаар явж очдог бөгөөд нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай. Мөн рашааны эрдэс бодис, бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ.

Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох, цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг. Чөлөөт цагаараа караоке, номын сан, интернет, гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог болно. Мөн байгалийн үзэсгэлэнт газар Төвхөн хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Эрдэнэ зуу, Элсэн тасархай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах боломжтой.

Холбоо барих: 99196692 9855708591913860 99093324

ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ

Задгай Цагаан Рашаан сувилал-н зураг.

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өвөр жанчивланд байрладаг. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай.
Жилийн дөрвөн улирлын турш ажиллаж, нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай хүнийг хүлээн авах ба өдрийн 3 хоолтой, эмчилгээний зардлын хамт  35000 – 40000 төгрөг байдаг.
Долоо хоног бүрийн 1 ба 4 дэх өдөр Бөхийн өргөөний урдаас унаа явдаг.
Үйлчилгээ : 
1. Рашаан уух эмчилгээ: Жанчивлан рашаан
2. Эмийн ханд: /бөөр, ходоод, цөсний зэхмэлүүд/, жимсний шүүс, хүчилтөрөгчийн коктейль
3. Дотор эрхтэний цэвэрлэгээ: гэдэс угаах, цөс угаах
4. Физик эмчилгээ: электропроез, УВЧ шарлага, хэт улаан туяаны шарлага, Happy dream аппарат, искра, ультрозвнук, үе мөчний шарлага, шавар эмчилгээ, парафин эмчилгээ, доргионт хэт улаан туяаны шарлага, хүзүү нурууны татлага гэх мэт.
5. Зүү эмчилгээ: зүү, цахилгаа зүү, соронзон зүү, усан зүү, төөнүүр, хануур
6. Бариа засал: аарцаг ясны бариа, бүх биеийн бариа, суваг хирдсийн бариа, халуун тосон болон сүүн бариа, хэсгийн бариа, хүзүү толгойн бариа, хөл тавхайн бариа, тайвшруулах бариа гэх мэт.
7. Биеийн тамир эмчилгээ: төрөл бүрийн спорт
Холбоо барих:  99156155 99798060

БААТАРВАН РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ

Баатарван амралт, рашаан сувилал-н зураг.

Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа “Баатарван" амралт , рашаан сувиллын цогцолбор нь үүд хаалгаа нээлээ. Баатарван амралт сувилал нь Улаанбаатар хотоос 580 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, Хөвсгөл аймгаас 200 км зайд Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт байрлалтай төдийгүй газар зүйн байршлын хувьд далайн түвшинээс 900 метрийн өндөрт буюу нам дор газар байрласан нь хүний зүрх судасны үйл ажиллгааг дэмжсэн нэн таатай нөхцөл юм.

Амрагч сувилуулагч та бүхэн энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн.  Өдөр бүр танд сувиллын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгойн бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэх болно. Нэг өдрийн 45 мянган төгрөгөөс эхлэх юм байна.

Үйлчилгээ: 

Пүүл билъярд, бүжгийн заал, кино театр, завьтай аялал, дугуйн аялал, амьд хөгжим, гоо сайхан, үсчин, лоунж, бүтэн биеийн бариа, алжаал тайлах массаж, ресторан, супермаркет, кофе шоп, бэйкэри, брэйкфаст

Холбоо барих:  77010000

БУЛАГТАЙ РАШААН СУВИЛАЛ

УБТЗ Ахмадын холбоо-н зураг.

Анх 1986 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн харъяанд Бөөрөлжүүтийн рашаан шаврын ордыг түшиглэн байгуулагдсан. 1991 онд Монголын Төмөр Замын харъяанд ирж эдүгээ 30 дахь жилдээ ажиллаж байна.
Өвлийн байр 70 ортой, зуны байр 30 ортой байнгын халуун, хүйтэн ус, төвийн эрчим хүчээр хангагдсан. Үүрэн телефоны бүх сүлжээ  телевизийн 16 сувагтай ажилладаг. Өвлийн байр нь 1, 2, 3, 4 ортой, зуны байр нь 6 ороор үйлчилдэг. Эрүүл мэндийн яамны магадлан итгэмжлэлийг 2 удаа, Тусгай зөвшөөрлийг 3 удаа авсан. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны тендерт оролцон тэнцэж ахмад настанд амралт сувиллаар үйлчилж байна. Хаяг улаанбаатар хотоос  75 км зайд эрдэнэсум 25 км архустайн орчимд Булагтай рашаан сувилал юм.
Холбоо барих: 98708546 98806883, УБ хотод: 88185723 21-252990
Автобус 10 хоног тутамд өглөө 08.00 цагаас УБТЗ-ын Ахмадын өргөөнөөс үйлчилнэ.

ХУСХАН ЭХ ХҮҮХДИЙН АМРАЛТ СУВИЛАЛ

ХУСХАН эх хүүхдийн амралт-н зураг.

 

Их хотын стресс, агаарын бохирдлоос тvр ч болтугай холдож гэр бvл, хайртай хүмүүстэйгээ зорин ирсэн хvн бvхэнд бид найрсагаар vйлчлэх болно. Байршил Дархан хот явах зам дагуу 52-н даваа, өргөн булагын аманд байрладаг.
Үйлчилгээ:  
Нэг ээж болон нэг гэр бvл дулаахан тохилог, халуун хvйтэн ус, зурагт, хөргөгч, саруулхан том өрөөтэй. Мен нийтийн амралтын өрөөтэй.
– Өдрийн vндсэн 3 хоолтой, еглеений цайнд хенген хоол, едрийн хоолонд 1 ба 2-р хоол, оройн хоолонд 2-р хоол. Мен хоолны хооронд зундаа сүү тараг, үзэмний шүүс, евелдее аарц, уулын зэрлэг жимс ань, нэрс, чацарганы хандалсан халуун шүүс, ногоон цай, сүүтэй цайгаар vйлчилнэ.
– Амрах хоногоос vл хамааран едер бvр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бvтэн биеийн массажийг мэргэжлийн ур чадвартай массажист хийж vйлчилнэ.
– Цэвэр тохилог саунаар үйлчилнэ.
– Жирэмсэн эхчүүдэд жирэмсэний иллэг хийж өгнө.
– Саун, массажинд орох болон хоол идэх vед хүүхдийг харж, бусад vед 1-2 цагаар авч, агаарлуулж ээжийг унтаж амраах, хүүхэд харах vйлчилгээ.
Үнэ төлбөр:
– Ээжүүд нэг хоног нь 78000-88000-98000 тегрег.
– Аавууд болон асрагч нар 55000 тегрег.
Хүүхэд: 
0-5 сар (нярай) vнэ телбергvй
0,6-5 нас (цэцэрлэгийн нас) 15000 тегрег
6-10 нас (бага анги) 20000 тегрег
11-18 нас (дунд, ахлах анги) 40000 тегрег

Захиалгын утас: 99129241

СОНГИНО АМРАЛТ СУВИЛАЛ

Сонгино амралт-н зураг.

Тус амралт Улаанбаатар хотоос 26 км, “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас 7 км, Хан-Уул дүүрэгт, Хатан Туулын хөвөөнд Сонгино хайрхан уулын өвөрт орших бөгөөд бургас, хуйс, монос, үрэл, долоолгон, улаалзаганы модод ургасан чийглэг дулаан зөөлөн уур амьсгалтай байгалийн үзэсгэлэнт сайхан газар байрладаг. Тус амралт нь байнгын ажиллагаатай, нэг ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай өвлийн байр, зоогийн газар, бүжгийн танхим, 150 хүний хурал, зөвлөлгөөн явуулах танхимтай. “Сонгино” амралт (нөхөн сэргээх сувилал) нь 30 ажиллагсадтай ажил үйлчилгээгээ явуулж байна.

ҮЭ-ийн гишүүдийг хөнгөлтөөр үнээр амраана. ҮЭ-ийн гишүүдэд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэн амраана. Ахмадуудыг хөнгөлттэй үнээр амраана.

Төлбөр:

1.Өдрийн амрагчид хоногийн 39 000 төгрөг

2.ҮЭ-ийн гишүүн хоногийн (батлахыг үндэслэн хөнгөлөлт 10 %) 35 100 төгрөг

3.Өндөр настан ахмадууд, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсээс амрах эрхийн бичиг авна. Ахмадууд өдрийн 25 000 төгрөгөөр, \15000 төгрөгийг нь дүүргүүдийн Халамж үйлчилгээний хэлтэсээс хөнгөлөлт үзүүлнэ\ 10 хоног хүртэл амрах юм.

Холбоо барих: 96159922 70492121

ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ

Шаргалжуут рашаан Сувилал

Баянхонгорын төвөөс зүүн хойд зүгт 60 зайд орших Шаргалжуут рашаан нь анх 1690-ээд оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд рашаан дээр судлагаа хийн, хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглахаар анхаарч эхэлжээ. Хожим Энэтхэг орноос Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урин залж судлуулсан бөгөөд тэр хүн тус рашаан дээр 3-н жил даян хийж 64-н үндсэн өвчнийг анагаах 108-н төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон байдаг. Үүнээс хойш Орос, Монголын эрдэмтэд тасралтгүй судлагаа хийж 1960 оноос улсын үйлчилгээтэй сувиллын газар байгуулж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна

Холбоо барих: 70003033 7000303295829918

ХАСУ ШИВЭРТ РАШААН СУВИЛАЛ

Хасу Шивэрт-н зураг.

Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, тав тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй. Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.  Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан, “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ.
Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.

Холбоо барих: 99595994 99333212

АР ЖАНЧИВЛАН СУВИЛАЛ

ДӨЧИН НЭГЭН ЧУЛУУ хуудас-н зураг.

Ар Жанчивлан рашаан сувилал нь 1973 оны 5 дугаар сарын 20-нд байгуулагдсан. Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутагт, Нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт , Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.
Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм.
Эдүгээ Ар жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний өрөвсөл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнгтэй эмчилж сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжиралттай байдаг.
Эмчилгээ үйлчилгээ нь 3 тасаг буюу  6 кабинетэд 3 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч нийт 12 ажиллагсадтайгаар явагддаг. Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинет нь бялдаржуулах урлагийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологийг нэвтрүүлсэн. Бариа засал, физик, биеийн тамир, порцедур, парафин, усан эмчилгээ, шавар эмчилгээний кабинетууд тус тус ажилладаг.  Нэг ээлжиндээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилдэг.

Холбоо барих: 99176806 8926706199267061

НАР-ЭЛС СУВИЛАЛ

Nergui Luvsan-н зураг.

Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Үнийн хувьд хоногийн 20 мян­ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.

Харилцах утас: 99082710, 99082703

 

 

ӨВӨР ЖАНЧИВЛАН СУВИЛАЛ

Төв аймгийн Эрдэнэ сум буюу нийслэлээс 78 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлждээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да­ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Харилцах утас: 88001511, 322075

БАГАНУУР СУВИЛАЛ

Багануур Сувилал-н зураг.

Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.

Харилцах утас: 93049261, 93049274, 70210109

ХАЛЗАН УУЛСЫН РАШААН СУВИЛАЛ

Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт ор­шино. Рашаан, нөхөн сэргээх, фи­зик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, са­­харын өвчинд тустай.

Харилцах утас: 70522742, 99733001

ХАНДГАЙТ ХУУРАЙ РАШААН СУВИЛАЛ

 

Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Харилцах утас: 99027314, 99096938

БАЯНГОЛ ЭКО СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос хойд зүгт 75 км зайтай газар байрладаг бөгөөд рашаан, гүүний саамтай амралт юм. Гүүний саам нь биед уураг, амин дэм, эрдэс бодисыг нөхөн сэлбэдэг. Цусан дахь холестериныг бууруулж судас хатуурахаас сэргийлдэг. Рашааныг ходоод гэдэс, чихрийн өвчнийг анагаахад эртнээс хэрэглэж ирсэн.

Харилцах утас: 98614128, 70130108

ГУРВАН НУУРЫН РАШААН СУВИЛАЛ

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Энэ рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8500 төгрөг. Өдрийн 3 удаагийн хоолтой бол 12000-17000 төгрөг. Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой. Хотоос хөдлөхдөө холбоо баривал рашаан сувиллаас тосохоор очих боломжтой.

Харилцах утас:99378342, 01562-2652

ӨӨШ МАНХАН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Анх 1986 онд байгуулагдсан. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл, гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр хийх гэсэн аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг байна. Бас бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увьдастай ажээ.

Амралтын таван ортой таван монгол гэр, дөрвөн ортой найман модон байшин, 24 ортой найман тасалгаа бүхий тоосгон байшинтай. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. 1986-2010 оны хооронд нийт 7000 гаруй хүнийг эмчлэн сувилсан.

Бөөрний бүх төрлийн өвчин эмгэг (архаг болон олдмол), бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин болон, хүүхдийн сульдаа буюу архитыг байгалийн нарны элч, агаар, халуун элс, ингэний хоормогийн хослолоор эмчлэн анагааж эрүүлжүүлэхэд оршино.

Харилцах утас: 99118166 , 99038736 , 99274746 95999969

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-25 66.181.186.32

Гарчиг нь асуулт тависан байж анхаарлын тэмдэг тавьдаг нь яаж байгаа юм бол?

Avatar

Зочин 2019-06-25 66.181.184.234

ШАЛ ХУДЛАА ӨӨР ГАЗРЫН ЗУРАГНУУД ХОЛЬЖ ХУТГАЖ ТАВЬЖЭЭ

Avatar

Зочин 2019-06-25 59.153.113.10

Baatarvan 45k blasts iu? Hudlaa info taviha bolivhuul yadgiin

Avatar

Зочин 2019-06-25 182.160.1.198

harin udriin 100 k geed baisan shuudee zahialga duusan yaraltai bol 200k gej baisandag

Avatar

Kkk 2019-06-25 202.126.89.227

Huuheddee gar tatdaggui geed l huuhdiin amraltiin une tengert hadsan baih yumaa. Mongolchuudaa gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж