Боловсролгүй сонгогчид популистуудыг төрүүлдэг | News.MN

Боловсролгүй сонгогчид популистуудыг төрүүлдэг

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Боловсролгүй сонгогчид популистуудыг төрүүлдэг

Боловсролгүй сонгогчид популистуудыг төрүүлдэг

Яг нэг жилийн дараа сонгууль болно. Тиймээс хаа сайгүй уяа сойлгоо тааруулж, усалж, тодрох болсон улстөрчдийн попиулизм олширч байна. "Хэн их популизм хийнэ, тэр улстөрч болно" гэсэн ойлголт улстөрд бичигдээгүй хууль мэт болж. Сонгууль ойртох тусам төрийн түшээд саарал ордон, зөөлөн суудлаасаа холдож тойрогтоо очиж ард түмэндээ хайр зарлаж эхэлдэг нь гэм биш зан. Хэн их популизм хийнэ тэр нийгмийн анхаарлыг багагүй татдаг. Ардчиллын Л.Болд Ардын намын болтлоо "улаарч" байгаагийн шалтгаан ердөө энэ. Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар бол засрашгүй популистууд. Ийм попуудыг сонговол эдийн засаг, улс орон ямар болохыг өнөөдөр яруу тодоор харуулж яваа хүмүүс. Уг нь, А.Сүхбат зүлэг ногоон дэвжээндээ барилдаж, С.Жавхлан тайзандаа дуулж байсан бол өөрт нь ч, улс оронд ч хэрэгтэй.  Гэвч, тэднийг төрд гаргасан нь бид өөрсдөө. Тиймээс эхлээд бид сонгогчийн боловсролоо сайжруулах цаг болжээ.

Улс төрийн өнөөдрийн халуухан сэдвүүдийн нэг нь Сонгуулийн тухай хууль. УИХ-ын сонгуулийн өмнө эрх баригч нам сонгуулийг ямар тогтолцоогоор, яаж явуулахыг шийддэг. Энэ удаад Ардын нам "Монгол Улс-Нэг тойрог" гэх хувилбарыг дэвшүүлж байгаа ч олонх өөрсдөө төдийгүй өөр намынхан ч хүлээж авахгүй гэдэг нь тодорхой болсон. Сонгуулийн хуулиар хэнийг гаргах вэ гэж намууд "зураг зурдаг" ч үнэндээ хэнээр төрөө удирдуулах нь сонгогчдын боловсролоос шууд хамааралтай. Ёстой л дуунд гардагчлан, ямар хүнээр төр бариулахаа сонгогчид л шийддэг.

Сонгогчдын боловсрол гэдэг хувь хүний хэдэн хэл мэддэг, ямар боловсролтойгоос үл хамаарах сэдэв. Гадаад, дотоодын нэр хүндтэй сургууль төгссөн ч сонгогчийн боловсролгүй, мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс ч олон байдаг.

Сонгогчдын боловсрол гэдэг бол орхих сэдэв биш, харин эсрэгээрээ эх орноо хөгжүүлж, өөрсдийн амьдралаа дээшлүүлэх чухал сонголтыг сонгогчдын боловсролтой холбож ойлгохоос өөр аргагүй. Бидний хувьд сонгогчийн ямар боловсролтой ард түмэн бэ гэдгийг боов, бандаашны асуудалтай Г.Занданшатарын парламентаас харчихаж болно.

Монголчууд олон сонгуульд оролцсон. Түүнийхээ хирээр сонгогчдын боловсрол мэдлэг дээшлэх учиртай ч сонгогчдын улс төрд итгэл итгэл улам буурсаар байна. Нөгөөтэйгүүр сонгогчдын боловсролд хэн ч анхаарахгүй байсаар өнөөг хүрсэн. Намууд, улстөрчид нь хоосон үгээр сонгогчдын тархийг угаахаас биш боловсролыг нь дээшлүүлэх сонирхол тэдэнд огтхон ч байхгүй. Харин эсрэгээрээ сонгогчид нимгэн боловсролтой байх хэрээр улстөрчдөд ашигтай, бас тэдэнд амар. Нөгөө "Ард түмэн цагаан цаас, юу хүссэнээ бичиж болно" гэх үг бол гашуун ч гэсэн үнэн.

МАН 2016 оны сонгуулиар юу амласан бэ?

МАН: БИД ХАМТДАА

  • Иргэдээ ядуурлаас аварч
  • Эдийн засгаа хямралаас гаргаж
  • Эх орноо өрнөөс салгаж
  • Төрийн дампуурлыг засч
  • Тэгш журамт, баян хүчирхэг МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА" хэмээгээд Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө гэж амлаж байв.  Харин тэд өнөөдөр амлалтаа хэр биелүүлснийг сонгогчид дор бүрээ тунгаах биз ээ.

Амлалтаар сонголт хийдэг хандлагаа өөрчилж ухаалаг сонголт хийхэд одооноос бэлтгэе, бас суралцъя. Нэр дэвшигчийн намтар, сайхан, яриа, бэлэн амлалтад хууртахгүйн тулд миний, чиний амьдралд яг ямар өөрчлөлт авчрах вэ гэдгийг сонголтынхоо жанжин шугам болгож, хэн гоё ярьдгийг бус хэн юу хийхийг ялгах нь улс төрийн боловсрол. Үнэдээ поп улстөрчдийг ард түмэн өөрсдөө л бий болгосон. Гоё, сайхан ярьдгийг нь таалж, худал амлалтыг нь биелсэн мэтээр хүлээж авсаар поп улстөрчдийг олноор төрүүлж байна. Өөрөөр хэлбэл ард түмний хүсэл, сонирхол дээр тулгуурлаж, улстөрчид тоглолтоо хийдэг. "Ямар ард түмэн байна, тийм л төр байна" басхүү гэдэг үнэний ортой. Өнгөрсөн 20 гаруй жил яг л ийм байдлаар поп улстөрчдийг төрүүлэв. Одоо үүнийгээ зогсоож улстөрчдийн босгыг өндөрсгөе. Сонгогчдын улс төрийн боловсрол дээшлэх хэрээр чанартай улстөр, парламентыг бий болгоно.

Гаднын улсад иргэд нь төдийлөн улс төрөө сонирхдоггүй. Ард түмэн нь урдах ажлаа, улс төрчид нь хүлээсэн үүрэг, амласан амлалтынхаа төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөцгөөдөг. Манай улстөрчид шиг "Би үүнийг хийлээ, хийх гэж байна, хийсэн" гэж ярьдаггүй, хийсэн ажил, үр дүн нь сонгогчдын  өмнө асуултгүйгээр харагддаг.Тэд сонгуулийн өдрөө л сонгогчдынхоо өмнө гарч ирнэ үү гэхээс биш манайхан шиг өдөр, шөнөгүй зүүдэнд орохоос наагуур улстөрждөггүй.

Манай улстөрчид тойргоо эргэх бүртээ хүүхэд, хөгшдийг материлаг эд зүйлсээр хуурч, ингэнэ, тэгэнэ гэж хоосон чамин ганган амлалтууд ярчихаад л ирдэг. Хэн нь ч сонгогчдынхоо улс төрийн боловсролд санаа зовнидоггүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн төслийг тойрог бүртээ танилцуулж байгаа шигээ сонгогчдод улс төрийн боловсрол зааж яагаад болохгүй гэж. Мөн хаа холын манайд нийцэшгүй гаднын орнуудын улстөрийн туршлагыг ярьж тусгахаас илүүтэй хоёр хөршийнхөө улс төрийн бодлгоыг судалж, нийцэхээс нь өөрийн улстөрийн  системдээ авч хэрэгжүүлэх нь манайд ашигтай.

Ирэх сонгуулиар улс төрчдөд нь попролгүй, сонгогчид нь худал амлалтад хуурталгүй улс төрийн сонголтоо хийцгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Популизм газар авч байгаа нь авгай, хүүхнүүдээ толгой дээрээ гаргасных юм 2019-06-25 43.228.129.131

Гэр бүлээ авч явж байх хүүхнүүдийг төрийн толгой дээр гаргасанаар төр самуурч байна. Эрчүүд нь ч гэсэн эр хүн шиг байхаа больжээ.

Avatar

Зочин 2019-06-25 68.204.74.16

Ene bol MANAN gin neg tolgoi tarvagadirjii. Hulsniibichecch Huygens

Avatar

Зочин 2019-06-25 24.254.11.206

Боловсролгүй сонгогчид, гуйлагчид ч гэх шиг. Ард түмнийг доромжлоод байнаа даа. Ард түмэн өнөөдөр хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон шүү

Avatar

Үгэн 2019-06-25 202.126.88.200

Худлаа биш шүү дээ!!! Тэд гараад юу ч хийж чадахгүй. Улс засаг гэдэг бол жалганы хэрүүл тоглоомын шоуны газар биш. Улаан цэнхэр нам бол бүүр утгагүй зүйл! Улс бидэнд хөгжил дэвшил тусгаар тогтнолоо хамгаалж байх нь хамгаас илүү чухал! Улс орон төр засагт боловсролтой туршлагатай ухаантай хүн хэрэгтэй. Дараагийн ирэх сонгуульд хэрэв болдог бол намд биш попод биш урлаг уран сайхан нарт биш, улсад хэрэгтэй юмыг дээрээс харж урт удаан хэтийн төлөвийг харах чадвартай боловсролтой хүнийг сонгох!

Avatar

Энхмандах 2019-06-25 103.212.119.234

МАНАН гийн сэтгүүлч байна. Уяачдын нам чинь 49 хэн тѳрд гарсан бол улс зүгээр дуусаа байсан азтай ард түмэн

Avatar

bi 2019-06-25 66.181.161.71

hutsdag nohoi ve chi. zahialgaar bichcheed hutsah ym

Avatar

Дорж 2019-06-25 2.132.83.164

Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв. Их хуралд архичин. хүчингийн хэрэгт холбогдсон, ЖДҮ- ийн зээл авсан, МАНАН – мафигийн талынхан, мэдлэг муутай , эрх мэдлээ ашиглаж концесийн гэрээ хийгчид сууж байгаа тул, ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлтмйг тэд өөрсдөө зориулж хийнэ гэсэн үг. Тэд өөрийгөө л хамгаална. Тиймээс ҮНДСЭН ХУУЛИНД хийх. өөрчлөлтийг дараагийн шинээр 2020 онд сонгогдох их хуралд оруулах нь зөв

Avatar

Зочин 2019-06-25 66.181.176.248

Ер нь тэгээд юу ч мэдэхгүй байж, хуцаж байдаг гуйлгачидын л буруу шд.

Avatar

Чагнаа 2019-06-25 124.158.109.140

Манайд сонгогдож гарсан гишүүд бол популистууд огт биш, ичих нүүргүй, шийдсэн хулгайч нар. Харин популистууд гарсан бол нутаг орноо гээд одоогийнхоос хавьгүй дээр байх байжээ гэдэг логика энэ нийтлэлээс гарч байна. Боловсролгүй гэгдэж байгаа бид нар популистуудыг биш хулгайч нарыг сонгосон тул харин ч буруу боловсролтой болж таарна даа Удирдагчид эх орончдыг популизм гэж нэрлэдэг. Одоо баруунд үүнээс залхаад тэр популистууд гарч байгааг Европарламентийн сонгуулийн үр дүн харуулна.

Avatar

зочин 2019-06-25 202.9.43.44

Зөв сэдэв байна. Бид өөрсдөө буруу сонголт хийж байгаагаас ийм байдалтай байна. Боловсрол гэдгийг зөвхөн сурсан сургуулиар хэмжиж болохгүй

Avatar

Bolovsroliin salbariig dampuuruulchaad 2019-06-25 108.218.234.108

Bolovsroliinh ni salbariig dampuuruulchaad yun bolovsrol yariad baigaan. Uridnii saiduud daa yalanguya AN-n uvsiin garaltai Lu.Gantumur bolovsorliin said baihdaa ah duu hamaatan sadnaa mongoliin zasgiin gazriin zardlaar gadaadad surguulid yavuulj, alban tushaal ugch, Yamnii tendereer mash ih idsen, mongoliin bolovsorliig ulam dampuuruulsan. Muunii gaj ursgaliig mongold delgerehed ih uureg guitsetgesen. Huuhduudee bas l ariin haalgadaad turiin zardlaar gadaadad tansagluulj bn.

Avatar

Хүрэлсүх 2019-06-25 119.40.99.5

Популистуудыг Монголчуудаа зайлуулж үр хойчоо аварцгаая

Avatar

Зочин 2019-06-25 178.196.87.18

Bolj muu pizdaaanii mongol udahgui ustaj alga bolno. POpuudiig dahiad songoh heregtei tegj gemeene Uher Mongolchuud jinhene amitan boloh jamtai yum shuu dee

Avatar

иргэнз 2019-06-25 202.179.26.40

за яахав Бид боловсролгүй болохоороо Популист сонгодог байж аа харин Боловсролтой Та нар Боловсон цагаан захтай Хулгайч Луйварчин Урвагчид Алуурчид Авилгачидыг Сонгосон байна шүү дээ одоо яахав тэгээд цаашдаа Боловсролтой гээд иймэрхүү Гэмт хэрэгтэнгүүдыг Сонгоод л байх уу Яах уу Цааш нь бичих үү Яах уу,,,,,,,,,,,,,,,,,,

Avatar

Иргэн 2019-06-25 150.129.140.21

За тэгээд МАНАН хохь нь ш дээ. МАНАН бараг л 30жил засгийн эрх барилаа. Тэр хоорондоо сонгогчидоо боловсролтой болгох нь яасан юм? Өөдтэй өнгөтэй болгоныг хулгайлж хамж өөрсдөө баяжихаас өөр юу хийсэн юм бэ?!

Avatar

Зочин 2019-06-25 122.201.21.47

Тэд нар ч ичдэггүй худалчууд энийг бичсэн сэтгүүлч ч гэсэн нээх ялгараад байх юм алга таарсан таар шуудайнууд

Avatar

Зочин 2019-06-25 202.179.25.216

за нээрээ ёстой үнэн шүү. Л.Оюун – Эрдэнэ Баттулга гээд ярьж байгаа юмаа ч мэдэхгүй хүнд таалагдах гэсэн боловсролгүй гарууд их байна. Сонгогчид даанч мэдэхгүй өмөөрөөд байгаа нь тун хэцүү шүү. сонгогч та сайн анхаарч боловсрох болтугай

Avatar

Khutsdag setguul 2019-06-25 203.91.115.49

Umhii bugsuu sain uneljee ene setguulch nertei yumnuud

Avatar

Зочин 2019-06-25 202.131.245.243

нус.mn сайтын эзэн тахалтай тарвага Цай овогт Элбэгшуналт л харин ёстой жинхэнэ засаршгүй популист юм. Шороо манартал нь авна шүү дээ, бас л. Аймаар.

Avatar

Зочин 2019-06-25 178.196.87.18

Umhii hujaagiin tochigo, debile gichiii cham shig orkuudaas bolj Mongoliin pizdaaa bolj bna

Avatar

Би 2019-06-25 202.126.89.214

2020 онд тэгээд Эбигээ хүүтэй нь хамт сонгоё доо дээ NEWS. MN минь.

Avatar

Зочин 2019-06-25 202.21.100.210

Х.Баттулга У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ нарыг дэмжиж байгаа нөхцөлд ирээдүйн Монгол орны нийтлэг хөгжил шударга ёс яаж хөгжих юм вэ

Avatar

Chimedeee 2019-06-25 50.7.154.98

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс хувь завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа.

Avatar

Зочин 2019-06-25 64.119.16.113

зөвтгөхөд ард түмэн хүлээж авдаг улс төрийн боловсролын түвшинд байна Улс төрийн хувьд хоёр хөршөөс сурах зүйл байгаа гэдэгт эргэлзэж байна.

Avatar

зочин 2019-06-25 64.119.16.113

маш чухал сэдэв хөндөж бичжээ. Улс төрийн боловсрол гэж байдаг. Энэ нь туулж өнгөрүүлсэн түүхээсээ хамааралтай. Жишээлбэл германд улс төрийн боловсрол германы ард түмний туулсан хоёр аймшигт үзэгдэл болох фашизм буюу нацизм , зүүн германд байсан коммунизм хоёр бол аймшигт зүйл болохоор түүнийг дахин давтахгүйн тулд хүн бүрт ойлгуулах, гэрийн эзэгтэй ч гэсэн ойлгож байх ёстой гэсэн үүднээс ханддаг, түүнд тодорхой мөнгө хөрөнгө төсөвлөдөг. Харин манайд хуучнаа санагалзах, 40 жилийн дарангуйллыг

Avatar

иргэн 2019-06-25 202.126.89.236

Салбар болгоноос мэргэжсэн чадалтай залуучуудыг сонгоорой.- Улсын төлөө өөрийгээ золиосолж чадах хүн төрд хэрэгтэй, мөнгөөр сонгогддог ажил албанд очдог явдлыг бүрмөсөн зогсоогоорой.

Avatar

Сонгогч 2019-06-25 66.181.161.33

Зөв сэдэвлдээ хөдөө бол со боловсрол гэдэг үг цаашаа шүү дарга дорготойгоо тэнэг болчихсон хүмүүс зүгээрл дам үгээр явна ойрын 10д жил сонгогчидын 35% нь аливаа зүйлд хууртагдах нь харагдаад ба

Avatar

Зочин 2019-06-25 202.9.42.89

Томсогсон тойрог бол залуучуудад олдож байгаа алтан боломж шуу энэ боломжийг л ашиглаж одоо байгаа 76 гаас нэгийг нь ч сонгохгуй байх хэрэгтэй 20 онд залуучууд оорсдийн хуссэн хундээ саналаа огох эрх нээлттэй болж байгаа тицмээс твиттер фейсбуукээр залуус нэр дэвшигчээ дундаасаа сонгоол сонгуульд тэр хунээ дугуйлаад гаргаад ирнэ хэдэн мунаг хогшчуул монгол ялначууд попуудаа гаргана л
Биз тэхдээ тэд нараас та нар илуу олуулаа учираас та нар ялна иймд залуус ухаалаг байж шинэ сонголтоо хийцгээ

Avatar

Зочин 2019-06-25 66.181.182.252

за МАН ЕСТОЙ ХЭРЭГГУЙ ГЭДГИЙГ ОЙЛГОЛОО АН Ч ДУТАХГУЙ ТЭГЭХЭЭР ЭНЭ 2 ООС САЛЦГААЯ

Avatar

Zochin 2019-06-25 59.153.85.115

Монголын анхны богоод хамгийн мундаг популист бол элбэгдорж шуу дээ

Avatar

Зочин 2019-06-25 202.9.45.172

Oyu tolgoin gereeg 51%vnegvi mongold ashigtaigar ergvvlex ex oronchdiig 20onii songyylid ard tvmen demjine

Avatar

Бигэр 2019-06-25 202.9.42.21

Ёс зүйгүй, увайгүй хулгайч нарыг нэр дэвшүүлж байгаа намын удирдлага нэртэй бузаруудын хийж байгаа ажлыг дэмжиж байгаа аятай юу бичээд байгаа сэтгүүлч вэ. Иргэд сонгогч руу бурууг чихээд байхдаа яахав. Монголын төрийг үеийн үед самардаг хүмүүст хандаж, тэднийг гэгээрүүлэхэд хувь нэмэрээ оруулахыг Ш.Адъяамаа бүсгүйгээс хүсье.

Avatar

Зочин 2019-06-25 66.181.161.21

Энэ их хурлын гишүүдээс бараг л сонгохгүй байх хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-06-25 64.119.25.103

Монгол алначууд дэндүү их юмдаа яанам бэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж