Нэмэлт:
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ын хоёр ажилтан бохирын худагт унаж нас барсан харамсалтай хэрэг болсон талаар бид мэдээлсэн.
Албаны хүний мэдээллээр тэд бохирын худагт засвар хийхээр ороод хийнд хордон амь насаа алджээ. Болсон хэрэг явдлыг тодруулбал, эхний хүн худаг руу оронгуутаа хийнд хордон унасан байна. Харин хоёр дахь хүн нь түүнийг аврахаар татах явцад унаж, хийнд хордон амь насаа алджээ. Талийгаач нар ОСНААУГ-т арав дахь жилдээ ажилласан байсан хүмүүс гэнэ. Болсон хэрэг явдлын талаар ар гэрийнхэнд нь дуулгасан гэсэн мэдээллийг албаны хүн тодотголоо.
ОСНААУГ-ын хоёр ажилтан амиа алджээ
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр ажилтан худагт унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан Дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унаж нас барсан гэсэн дуудлага ирсэн байна. Одоо хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Хэргийн талаар албаныхнаас тодруулахад, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Албан бус байдлаар дээрх хоёр ажилтан хоёулаа ариутгал татуургын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Холбоотой мэдээ