Б. Саранчимэг: Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирч байгаад баяртай байна

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Б. Саранчимэг: Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирч байгаад баяртай байна

Б. Саранчимэг: Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирч байгаад баяртай байна

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ онд хийгдсэн тоног төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.06.24/ боллоо. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон бусад албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Б. Саранчимэг  “Баянзүрх дүүрэг хамгийн их буюу  330 мянга гаруй хүн амтай дүүрэг. Сүүлийн 20 жилд эмнэлгийн ямар ч тоног төхөөрөмж шинэчлэгдээгүй, 4d, 5d эхо аппаратууд байхгүй байсан. Өнөөдөр орчин үеийн тоног төхөөрөмж Эрүүл мэндийн төв, болон гурван лабораторид  тэгш хувиарлагдснаар иргэдийн үйлчлүүлэх хүртээмж  дээрдэж, хүлээх хугацаа нь багасч байна. Ганцхан өөрийн сонгогдсон тойрог гэлтгүй Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчлэх боломжийг хангаж  өгч байгаадаа баяртай байна” гэлээ.

Энэ онд 1,7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл Эрүүл мэндийн төвдд хийжээ. Тухайлбал, салбар амбулаториудад ЭХО оношлогооны найман аппарат, рентген аппарат, шүдний 8 машин, эмэгтэйчүүдийн автомат ор 10 ширхэг, өрхийн 28 эрүүл мэндийн төвд тус бүр шаардлагатай байгаа 3 аппаратыг УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачлагаар олгожээ. Ингэснээр тусламж үйлчилгээний хүртээмж 2-3 дахин нэмэгдэж хүлээгдэл 83,3 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүд , ЭХО-д үзүүлэхдээ иргэд 30-45 хоног хүлээдэг байсан бол 3-10 хоног болж буурчээ. Дүүргийн нийт хүн амтай харьцуулахад нэг ЭХО аппаратад 56 мянган хүн ноогдож байсан бол энэ тоо 30 мянга болж хүртээмж хоёр дахин нэмэгджээ.  Мөн шүдний нэг аппаратад 68 мянган хүн ноогдож байсан бол 24 мянган болж 2,6 дахин хүртээмж нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж. Энхзул “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв 340 мянга гаруй хүнд үйлчилдэг. Мэс заслаас бусад бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Дүүргийнхээ хүн амын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүд маань хичээж ажиллаж байна. Хэт их хуучирсан, хоцрогдсон технологи бүхий бол тоног төхөөрөмж байсан юм.Энэ асуудлыг шийдэж өгсөн Б. Саранчимэг гишүүнд талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж