“Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэл нээн, эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэхээр болсон байна. Б.Эрдэнэбат нь Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан байдаг. Тэрээр онц их хэмжээний зээлээ эргэн төлөөгүй байна.
Дашрамд дурьдахад “Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал 2017 оны 5-р сарын 22-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. 2017 оны нэгдүгээр сард “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн хэргийг шалгах үеэр тэрээр албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байсан мөрдөн байцаагчийг алгадан эсэргүүцэл үзүүлж байсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ