Монголын рок попын ертөнцийн амьд хөгжмийн анхдагч хамтлагийн нэг “Хурд” хамтлаг дуучин Укатай хамтарчээ. Тэдний хамтын бүтээл “Долоон тэр бум” нэртэй шинэхэн уран бүтээлийн үгийг продюсер “Оn`n off” продакшны продюсер Т.Нансалмаа бичиж, аяыг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиожээ.
Энэ талаар дуучин Ука өөрийн пэйж хуудаснаа нийтлэхдээ “Хурд” хамтлаг тэр чигтээ эрч хүчтэй энерги нь ундарсан, дүр төрх өөрчлөх тал дээр чи хүссэн бүхнээ хий дүү минь гээд… Би “Хурд” хамтлагийн ах нарыг тэдний хүүхдүүдийн нүдээр болон өөрийн харахыг хүссэн дүр төрхөөр харж, төсөөлж 20 жилээр ухрааж, харуулахыг зорьсон юм” гэжээ.
“Хурд” хамтлагийн хувьд өнөөдөр /2019.06.24/ “Хайртай” соён гэгээрлийн аянаа нар мандах зүгээс эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорьсон байна.
Холбоотой мэдээ