Завсарлагааны дараах Э.Мюррейгийн цом

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Завсарлагааны дараах Э.Мюррейгийн цом

Завсарлагааны дараах Э.Мюррейгийн цом

Мэргэжлийн талбайн теннисний шилдэг тоглогчийн нэг Их Британийн Э.Мюррей ташааны бэртлийн улмаас их спортоо орхиж буйгаа саяхан зарлаж байсан. Гэвч тэр тийм ч амархан их спортоос явсангүй. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Британийн Хатан хааны клубын аварга шалгаруулах тэмцээн буюу АТР 500 зэрэглэлийн тэмцээний хосын төрөлд Испанийн Ф.Лопезтой хамтран оролцож аваргын цомыг хүртжээ.

Тэрбээр аваргын төлөө АНУ-ын Р.Рэйм болон Британийн Ж.Сэлисбюри нартай өрсөлдөж 3 сетэд 2-1 харьцаатай хожсон байна. Эхний сетэд тай-брейкээр хожсон бол дараагийн сетэд өрсөлдөгчид нь ялалт байгуулсан. Ингээд шийдвэрлэх 3-р үед Э.Мюррей нарын хослол 10-5 харьцаатай ялалт байгуулжээ.

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж