Аргентины шигшээ хасагдах шатны эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Аргентины шигшээ хасагдах шатны эрхээ авлаа

Аргентины шигшээ хасагдах шатны эрхээ авлаа

Хөлбөмбөгийн Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн буюу Копа Америка тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд үргэлжилж байна. А хэсгээс Бразил болон Венесуэл улсын шигшээ багууд хасагдах шатны эрхээ аваад байгаа бол В хэсгийн сүүлийн тойргийн тоглолт болж өндөрлөлөө.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг 2-0 харьцаагаар Катарын шигшээ багийг хожиж, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авав. Тоглолтын 4 дэх минутанд Л.Мартинез эхний гоолыг оруулсан бол С.Агуэро 82 дахь минутанд багийнхаа хожлыг баталгаажуулсан гоолыг оруулснаар Аргентин улсын шигшээ баг ялалт байгуулжээ. Энэхүү ялалт нь Аргентины шигшээ багийн хувьд чухал хожил байсан бөгөөд хэсгээс хоёроор шалгарч хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.

Маргааш өглөө С хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдана. Хэсгийг тэргүүлэгч Чили болон Уругвай улсын шигшээ багууд хоорондоо өрсөлдөнө. Аль хожсон нь хэсгээ тэргүүлэх эрхтэй болно.

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж