“Мерседес”-ийн Л.Хэмилтон улирлын 6 дахь түрүүгээ хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

“Мерседес”-ийн Л.Хэмилтон улирлын 6 дахь түрүүгээ хүртэв

“Мерседес”-ийн Л.Хэмилтон улирлын 6 дахь түрүүгээ хүртэв

“Авто спортын формула-1” уралдааны 2019 оны ДАШТ-ий 8 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын гранпригээр үргэлжлэн явагдав. Формула-1 уралдааны эртний гараануудын нэг болох Францын гараа энэ жил 87 дахь жилдээ зохиогдсон. Тус гараанд энэ улиралд онцгой сайн байгаа “Мерседес” баг 6 дахь удаагаа давхар цохилт хийж дахин тэргүүллээ. Багийн лидер Л.Хэмилтон 53 тойрог бүхий 5 км 842 м-н урттай замыг 1 цаг 24 мин 31.198 сек-н амжилтанд туулж энэ улирлын дэлхийн аваргын 6 дахь түрүүгээ хүртэв. Түүний араас багийн хамтрагч В.Боттас орсон бол тэдэнтэй “Феррари” багийн Ч.Леклерк шагналын тавцан дээр гарсан байна.

ФРАНЦЫН ГАРААНЫ ОНООНЫ БҮСЭД БАГТСАН ТОП-10 НИСГЭГЧИД:

  1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 24 мин 31.198 сек
  2. В.Боттас “Мерседес” – +056 сек
  3. Ч.Леклерк “Феррари” – +985 сек
  4. М.Верстаппен “Ред Булл” – +905 сек
  5. С.Феттел “Феррари” – + 1 мин 02.796 сек
  6. К.Сайнз “МкЛарен” – + 1 мин 35.462 сек
  7. К.Райкконен “Альфа Ромео” – + 1 тойрог
  8. Н.Хюлкенберг “Рено” – + 1 тойрог
  9. Л.Норрис “МкЛарен” – + 1 тойрог
  10. П.Гасли “Ред Булл” – + 1 тойрог

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Мерседес” багийн Л.Хэмилтон 187 оноотой тэргүүлж байгаа бол түүний араас багийн хамтрагч В.Боттас 151 оноо, “Феррари” багийн С.Феттел 111 оноотой удаалж байна. Харин формула-1 уралдаанд эргэн ирсэн Р.Кубица, Ж.Расселль, А.Жиовинацци нар ямар нэгэн оноо авч чадаагүй байна. Дэлхийн аваргын дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Австрийн гранпригээр үргэлжилнэ.

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж