Хатагтай Кароббио Гүшэтти Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Хатагтай Кароббио Гүшэтти Ерөнхийлөгчид бараалхав

Хатагтай Кароббио Гүшэтти Ерөнхийлөгчид бараалхав

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Хатагтай Марина Кароббио Гүшэтти айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд хатагтай Гүшэтти хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаа гэлээ. Мөн уулзалтын үеэр Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаа дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.

эх сурвалж:president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж