Нийслэлийн эрүүл мэндийн газраас Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор түүний орон томилох хүнийг томилоогүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн тодорхойгүй байгаа юм байна.
Өнгөрсөн онд "Өргөө" амаржих газрын нярайн тасгаас тоног төхөөрөмжүүд алдагдсан хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцож байсан юм. Мөн тус эмнэлэгт он гарснаас хойш хоёр эх эндсэн юм. Энэ мэтчилэн асуудлаас болж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гаргасан бололтой.
Э.АРИУН
Холбоотой мэдээ