"Ц.Нямдорж сайд яаман дээрээ 14 хоног ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдорж сайд яаман дээрээ 14 хоног ирээгүй"

"Ц.Нямдорж сайд яаман дээрээ 14 хоног ирээгүй"

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан өнөөдөр /2019606624/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг хүнийг огцруулж өг гэж тэмцэж яваа хүн. Энэ хугацаанд би МАН-ын эсрэг огт юм ярьж байгаагүй. Гэтэл Монгол Улсын төр засгийг удирдаж байгаа энэ нам үнэнийг хэлсэн иргэдийнхээ эсрэг улс төрийн хөдөлгөөн байгуулна гэсэн нь гайхширал төрүүлж байна.

Тиймээс МАН-ынханд хандаж мэдэгдэл гаргаж байна. Ардчилсан суурьтай нийгэмд коммунистууд буюу МАН-ыхан 26 жилийн турш төрийг удирдаж байна. Харин Монголын ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож, үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрч байна. 2016 онд гэхэд ард түмэн МАН-д итгэл үзүүлж сонгосон. Гэхдээ энэ нам бол сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн. Сонгууль ямар будилаантай явсныг бид мэдэхгүй. МАН-ын УИХ-ын 49 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авчихаад одоо хүртэл хариуцлага хүлээгээгүй, М.Энхболд ч УИХ-ын гишүүн хэвээрээ байна. Мөн Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар будилуулж, авилгачидаа суллуулсан. Иргэд рүүгээ нулимсан олон үйлдэл гаргаж байгаа танай намыг 2020 онд Монголын ард түмэн дахиж сонгохгүй. Тиймээс Монголын төрөөс савраа хурдан татаж авахыг шаардаж байна. Монголын ирээдүйн төлөө эх оронч сэтгэл гаргаж, УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна" гэлээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж