Начин Д.Анар түрүүлж, арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв | News.MN

Начин Д.Анар түрүүлж, арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв

Начин Д.Анар түрүүлж, арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв

Начин Д.Анар түрүүлж, арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв

Үндэсний их баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан өчигдөр /2019.06.23/ Бөхийн өргөөнд боллоо. Ховд аймгийн Буянт сумын харьяат, 1940 оны улсын наадмын түрүү бөх, улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит барилдаанд улс, аймгийн алдар цолтой 126 бөх барилдлаа. Барилдаанд улсын начин Д.Анар түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарсан байна.

Бөхийн өргөөнд болсон барилдааны үеэр допинг хэрэглэсэн бөхчүүдийн шийтгэлийг хугацаанаас нь өмнө сэргээсэн нь асуудал дагуулсан юм. Барилдах эрх нь сэргээгдсэн Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар барилдахаар ирсэн ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгаран барилдаагүй юм. Энэ талаар аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд эсэргүүцэл хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн барилдааны үеэр энэхүү шийдвэртэй холбоотойгоор таван бөх барилдаагүй байна.

ТАВЫН ДАВАА:

  • Улсын арслан П.Бүрэнтөгс – Цэргийн арслан Г.Жамбалдорж
  • Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан О.Наранбаатар
  • Улсын начин Л.Лха-Очир  – Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын начин Д.Анар – Улсын начин Б.Серик

ЗУРГААГИЙН ДАВАА:

  • Улсын арслан П.Бүрэнтөгс-  Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын харцага Х.Гантулга – Улсын начин Д.Анар
  • ДОЛООГИЙН ДАВАА:
  • Улсын арслан П.Бүрэнтөгс – Улсын начин Д.Анар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-24 155.4.39.118

ANAR CH SURTEI HARAGDAJ BHCHIV EE KK BURNEE AIGAAD BH SHIG BSAN SHUU

Avatar

Малчин 2019-06-24 122.201.22.63

Энэ хэруулийн бузар шингэсэн юмыг одоо хэн узэх вэ дээ, бас шинэ сэдвээр хэруул эхэлсэн, наадмаар барилдан зодолдоцгоож шившгээ тарих хэрэг байна уу, энэ бехчингууд

Avatar

Зочин 2019-06-24 202.21.96.212

Анар начин чансаатай, техниктэй, дайчин сайн бөх. Гүзээ Бүрэнтөгсийг дарсан нь болж. Энэ жил түрүүлээд Арслан болоорой гэж ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж