Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая | News.MN

Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая

Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая

Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая

Автомашиныхаа дугуйг ч хийлж чадахгүй хэрнээ гүйцэж түрүүлж сагсуурах, таван бул нь тачигнаж байхад эвдэрснийг нь ч мэдэхгүй давхих жолооч олшров. Эгнээ байраа зөв эзлээд хөдөлгөөнд оролцож чадахгүй атлаа зүй ёсны шаардлага тавьсан нэгнээ элдвээр хэлнэ.

Зарим тохиолдолд жолооны дамжаанд суугаагүй юм биш байгаа гэж бодогдуулахаар нөхөд автомашин барьж явах нь бий. Нэг үеэ бодвол жолооч нарт хүлээлгэх хариуцлага нэмэгдэж, жолооны үнэмлэхийг хэн хүссэн нь авах боломжгүй болгож, арын хаалгыг хаасан гэдэг ч бодит байдал дээр цэгцрээгүй л байна.

Тээврийн цагдаагийн газрын мэдээгээр өнгөрсөн онд автомашины ослоос болж 500 гаруй хүн амиа алдсан бол 2000 гаруй хүн шүүхээс ял сонсчээ. Энх цагт жилд 567 иргэн зөвхөн авто машины ослоор амиа алдаж байгаа нь дэндүү харамсалтай мэдээлэл бөгөөд жолооч нарыг бэлтгэж чадаж байна уу гэх асуудлыг хөндөхөд хүргэж буй юм.

Улсын хэмжээнд одоогоор 339 жолооны дамжаа үйл ажиллагаа эрхэлдгээс 169 нь нийслэлд, 170 нь орон нутагт жолооч бэлтгэдэг байна. Жилд дунджаар 69 мянган хүн  жолооны дамжаанд суралцдаг бол энэ оны байдлаар 1.2 сая хүн жолоо барих эрхийн үнэмлэхтэй болох нь бүртгэлээр баталгаажжээ. Харин тэднээс замын хөдөлгөөний дүрмээ мэддэг нь хэд байгааг ялгаж тогтооход бэрх ч дийлэнх нь 45 хоногийн дамжаа дүүргэжээ.

Гэтэл социализмын үед жолоочийг нэг жилийн хугацаатай бэлтгэж, дараа нь зургаан сар дадлагажигчаар ажиллуулсны дараа шалгалт авч, тэнцвэл жолоо барих эрхийн үнэмлэх олгодог байсан аж. Хэдийгээр социализмын энэ тогтолцоо хэтэрхий их цаг авсан сургалт харагдаж болох ч хүний амь насыг чухлаар тавьж ирсэн нь харагдана.

Харин одоогийн сургалтын тогтолцоо дээд тал нь гурван сар сургаад л шалгалтыг нь “бингодож” бөглөөд, харанхуйгаар шахам жолооны үнэмлэх авч байна.

Суралцах хугацаандаа авто машинтай дадлага хийх нь цөөн. Нэрээ бичүүлээд төлбөрөө төлчихсөн байхад бусдыг нь болгоно гэсэн сэтгэхүйтэй. Гэтэл жолоо барина гэдэг дадал зуршил болгож, мэргэших ёстой нэг хэрэгцээт мэргэжил болчихоод байна.

Жолооны дамжаа эрхлэгчид нь ч суралцагчаа хичээлээ тасаллаа гэж чихнээс нь хонх уяхгүй. “Төлбөрөө төлчихсөн юм” гэж толгойг нь илэх янзтай. Уг нь дүрэм мэддэггүй, дадлагагүй, туршлагагүй жолоочоос болж, хүний амь эрсдэлд орж, өөрийгөө ч хөнөөж болзошгүй гэдгийг сургалтаараа ойлгуулдаг байсан бол өнөөдөр байдал арай өөр дүр төрхийг илтгэх биз.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ оны эхний таван сарын байдлаар 5000 гаруй хүн авто осолд орж, эмчлүүлжээ. Цаана нь чилийсэн долоон сарын мэдээ дутуу байна. Наадмын дараа монголчууд дотооддоо аялж зугаалахаар гэр бүл, найз нөхөд, хамт олноороо авто машинаа унан холын аянд гардаг. Зуны улиралд авто машины осол бусад улирлаас ихэсдэг нь аялал зугаалгын оргил цагтай давхацдагтай холбоотой.

Гэхдээ сургалтын чанар нь сайн, ядаж л жолоо барина гэдэг өөрийн төдийгүй хайртай хүмүүсийнхээ амь насыг хариуцах чухал мэргэжил юм гэдгийг ойлгодог, ойлгуулж чаддаг байсан бол ядаж л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь насаа эрсдэлд оруулахгүй л болов уу.

Учир нь өнгөрсөн жил дүрмээ мэддэггүйгээс осол зөрчил гаргасан 25301 жолоочийн эрхийг хассанаас дийлэнх нь урсгал сөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон “зүйл ангитай” байгаа юм.

Ингэхэд энэ олон жолооны дамжаануудыг төгсөгчдийн хэдэн хувь нь зам тээврийн осол гаргаж байна вэ гэдгээр шалгуур тавьж, хамгийн сайн сургалттайг нь зарлаж, эрх олгодог байхаар зохицуулалт хийж болдоггүй юм уу. Төлбөрөө төлсөн нь жолооч болдог тогтолцоогоо өөрчлөхгүй бол осол аваар буурахгүй нь.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-24 66.181.161.122

Жолооч бэлтгэх процесс хоёр өөр газрын харъяалалтай байгаад асуудал байна. Жолооны курсын сургалтын агуулга, тавигдах шаардлага гэж нойл байгаа нь илэрхий. Жолооны курсыг зөвшөөрөл олгодог Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам энэ асуудлаа анхаарах хэрэгтэй боловч чанаргүй курс төгссөн нөхдөөс шалгалт авч тэнцүүлээд байгаа Тээврийн цагдаагийн алба ч бас хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Тээврийн цагдаа шигшиж чадаагүй атлаа зөвхөн жолооны курсын агуулга, чанарыг буруутгааад сууж байгаа нь буруу.

Avatar

Зочин 2019-06-24 202.21.113.238

za huuhee bolioroi lundee ahiin busines shuu

Avatar

Зочин 2019-06-24 64.119.21.182

Хаха. Обуд хийлнэ гэдгээс цааш унших сонирхол төрсөнгүй.

Avatar

Зочин 2019-06-24 150.129.140.115

obud hiilj chadahgui bol unshaad hereggui hahaha

Avatar

Зочин 2019-06-24 202.179.26.112

Өнгө, мөнгө хоёр л дийлж байгаа юм уу даа Алив асуудлыг зөвхөн мөнгөний шуналаар шийдвэл алсдаа аюул болох биз

Avatar

Uuree 2019-06-24 64.119.23.28

Hurd hetruulj avaar gargadag ni joloonii kurstei holboogui bhaa. Ugaasaa huvi hunii bj bgaa baidal

Avatar

Зочин 2019-06-24 122.201.22.181

Бичиг үсэг мэдэхгүй бол нэмэлт 80 мянга тушаагаад элсэж болно гэсэн курсууд байна

Avatar

Munkhuuu 2019-06-24 109.97.223.142

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс хувь завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа.

Avatar

> 2019-06-24 49.0.213.213

Юун жолооны дүрэм, замын хөдөлгөөний хууль, хотын жолоодлогын дадлага, цаана чинь шөнийн цагт гэрлээ яаж асаах, ШТС дээр очоод банкны тагны түгжээг дотроосоо хаанаас нь яаж онгойлгодгийг нь мэдэхгүй төгсч байна гээд бод л доо, мөн ч янзтай байгаа биз?

Avatar

Зочин 2019-06-24 139.5.216.233

Энэ жолооны курсууд чанар муу бас манайхан наагуур цаагуур ярьж байгаад худлаа үнэмлэх авчихдаг . Тэгээд наад захын дүрэмээ мэдэхгүй байгаагаас зам тээврийн осол их гарч байгааг ерөөсөө ойлгоцгоохгүй л байна дааа .Хичээлдээ суугаагүй байсан ч үнэмлэх олгож л байдаг энэ л алдааа үүнээс болж хичнээн хүн хохирч байнааа Анхаарах цаг болсон

Avatar

Зочин 2019-06-24 66.181.184.234

ЖОЛООЧ НАРЫГ Ч БАС ШИГШИХ ШААРДЛАГА БАЙНА

Avatar

Жолооч 2019-06-24 64.119.16.252

Дүрмээ мэддэг ч биелүүлэх сонирхолгүй хувь хүний хандлагаас болж зам тээврийн осол их гарч байгаа. Мөн зөвхөн төлбөр аваад л төгсгөдөг хулхи курс бас байгаа

Avatar

иргэн 2019-06-24 202.131.227.82

аваар осол гаргавал ямар жолооны дамжаа төгссөн гэдгээр нь жолооны дамжааны эрхийг нь хязгаарлах. чанарын асуудлыг тэгж л холбож үзэх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2019-06-24 103.57.95.173

Харин ч ихэсгэу төлбөрийг бууруулах хжрэгтэй Одоо машин битгий хэл онгоц жолоодох нь иргэдийн хэрэгэцээ болж байгаа хөгжилтэй боломжтой орнуудад Гэтэл яам авто тээвэр газар ЗЦГ гэсэн мафийн сүлжээ мэргэжлийн жолооч гэх.мэт олон сүлжээ авилгыгн сувгийг бий болггосон Суманд сургуульд заагаад сургаад гаргаж болно шүү дээ

Avatar

Зочин 2019-06-24 66.181.161.22

наад алдаагаа

Avatar

Иргэн Б. 2019-06-24 49.197.128.40

Наад асуудал чинь жолооны дамжаатай огтхон ч холбоогүй гэдгийг ойлгохгүй байна уу? Ердөөсөө л та бидний ихэнхийнх нь байж байгаа, царай, боловсрол, соёлын түвшин л ээ шүү дээ. Эхлээд хүн шиг хүн бэлдэж аваад дараа нь тэднийгээ хариуцлагатай жолооч, зорчигч, эцэг эх иргэн болгох талаар бодож ярих ёстой байхаа. Үүл яагаад хуралдаж бороо хэрхэн ордог, цаг агаарын үзэгдлүүд хэрхэн үүсч, өрнөдөг талаар 6р ангийн хүүхдийн хэмжээнд ойлгодоггүй монголчууд чинь бороо цас хүсч, овоо тахин, лам залж, машин барихаараа хоорондоо мөргөлдөж, хэрэлдэх нь зүйн хэрэг биз дээ. Эхлээд нийтийн соёл, боловсролын талаар бодож ярьцгаах нь зүйтэй бизээ.

Avatar

өндөр настан ахмад тээвэрчин 2019-06-24 66.181.191.123

Жолооны дамжаандзэрэглэл тогтоож сургалтандаа чанар суралцах хугцаанд цагиин хязгаар тогтоож өх хэрэгтэи.мөн олон чанаргүи дамжааг цөөлжчанарын шаардлага хангахиуц цөөн тоотои авто сургууль үил ажилгаандэрх олгоё.чанаргүи сургууль олширсоноос авто осол аваар их хүнии алтан амь эд эрхтэнээрээ хохирох нь элбэг гарах боллоо.

Avatar

зөв, цөөлөе 2019-06-24 103.229.121.196

АВТО ОСЛООР 400-600 ХҮН АМИА АЛДДАГ УЛС МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ ДЭЭ. энэ ХЭТЭРЛЭЭ. энэ ЧАДВАР МУУ, ЭГНЭЭ СҮЛЖДЭГ, ХУРД ХЭТРҮҮЛДЭГ, МУУ ЧАДВАРТАЙ ЖОЛОЧ БЭЛТГЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ДҮРМЭЭРЭЭ явдаг жолоочийг бэлтгэдэг курстэй болох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-24 202.9.42.209

Наадах чинь замын цагдаагийнханы ганц хоолоо олж иддэг газар нь дийлдэхгуй биз\nГанц ч удаа хотын жолоонд гарч узэлгуй тогсож байна оноодор хотын товд жолооны сургалтын машин нэг ч явахаа больсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж